Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам”-ын 6.3-т зааснаар Дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хүнсний худалдаа үйлчилгээ болон нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно хэмээн заасны дагуу иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа, үйлчилгээ явуулж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Зуслангийн Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд ил задгай худалдаа, үйлчилгээгээ зогсоох талаар мэдэгдэж, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг таслан зогсоож ажиллалаа. Хяналт шалгалтад нийт 40 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд хамрагдлаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцохоор ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.