80 тонн хаягдал ашиглан урласан ''Токио-2020'' олимпийн наадмын медаль

Нэг жилийн дараа эхлэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд спортын төрөл бүрт эхний гурван байр эзлэх тамирчдад олгох медалийн загварыг зохион байгуулагчид баяр ёслолын байдалтай зарлалаа. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.

Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ.

Ойролцоогоор 80 тонн хаягдал хуучин гар утас, дэлгэцтэй гэрэл зургийн болон видео камер, бусад цахилгаан хэрэгсэл зэргийг хоёр жилийн хугацаанд ард иргэдээс цуглуулсан бөгөөд эдгээрээс олимпийн медаль хийхэд зориулж 40 кг алт, 4,9 тонн мөнгө, 2,9 тонн хүрэл гаргаж авсан юм байна.









Эх сурвалж: Д.Төмөрбаатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-30 04:55:11
    Япончууд Ийм ухаантай, ийм чадалтай, ийм ажилсаг... Атаархах юм даа... Ай, Монгол Улс минь... Яана даа...
  • иргэн 2019-07-29 04:37:23
    аугаа юм ийм энгийнээс эхэлдэг юм бна шуу дээ тэгэхэд монголчууд малынхаа гэдэс толгой арьс ширийг хаяад л жаахан юм бодмоор л бна шуу ах дуус минь