Нийтийн тээвэрт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хамгийн бодитой шийдэл нь нийтийн тээврийг хөгжүүлэх явдал юм.

Тиймээс А.В.С гэсэн гурван бүсчлэлээр автомашиныг зорчуулах төлөвлөгөөний хэрэгжилт удахгүй эхлэх гэж байна.

Нийслэл хотод 2018 онд 950 автобус 95 чиглэлд үйлчилж, давхардсан тоогоор 187 сая иргэн зорчжээ. Нийтийн тээврийн автобусны тоог  1100 ч гэж зарим албаныхан ярьдаг. Эхлээд мэдээлэл өгч буй албаныхан тухайн асуудлаарх тоо баримтаа нэгтгэн, нэг тоо ярихгүй  бол үүнийг дагаад мөнгөний дүн ч өөрөөр гарна.

Нийтийн тээврээр үнэгүй зорчдог 273,800 мянган иргэн байна.

-Эдгээрээс өндөр настан  115,100 үүнд 19,1 тэрбум төгрөг

-150,000 оюутан 5.1 тэрбум төгрөг

-33,700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7.0 тэрбум төгрөг

-14,100 Мэргэжил сургалт  үйлдвэрлэлийн төвийн суралцагч  0.8 тэрбум төгрөг

-5.900 цагдаагийн албан хаагч 1.4 тэрбум төгрөг нийт 33.4 тэрбум  нийт 33.4 тэрбум төгрөг болжээ.

Нийтийн тээврийн 19 компани бий. Үүнээс 2 төрийн 17 нь хувийн компани юм. Эдгээр компаниудын жилийн нийт төсөв 114.5 тэрбум төгрөг. 

Тэгвэл энэ онд нийтийн тээвэрт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Автобус паркийн барилгад 2 тэрбум

Автобусны угаалгын төвүүдийн тоног төхөөрөмжид 0.9 тэрбум

Нийтийн тээврийн үзлэг, оношлогооны төвийн барилгад 0.9 тэрбум

Авто замын хяналтын камерт 0.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 80-90 хувь хоёр, гуравхан жилийн настай. Гэвч дээрх мэдээллээс хархад  энэ онд парк шинэчлэлийн ажил тавигдаагүй байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-09-17 03:04:05
    niitin teevriig bur tord avmar bn uls munggui gene tord bx yostoi zuiliig xuvi xund ugchixsun ard irgedees orj irj bgaa mungu xund ochixiig bid xezee ch xusxgui...
  •  2019-07-29 05:24:51
    өмнөх автобусны зээлээр шинэчилсэн мөнгөө хувийн комданиудаасаа авч өр тэглэсэн юм уу?
  • Иргэн 2019-07-29 03:04:19
    Энэ муухай хорт утаа ялгаруулдаг автобуснуудаасаа салж, цахилгаанаар явдаг олон зуун автобус ав аа
  • СалбарынХүн 2019-07-29 01:25:17
    ямар судалгаагүй дэвэн дэлхийн хог хамж бичих юм аа.
  • Zochin 2019-07-28 10:42:17
    Manaid avtobus yamarch hereggui tuunii orond zizig bus heregtei gurz armen oros niitiin teevree tegz shiidez ee