Хөвсгөл аймагт цагаан адууны баяр болно
Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан уулын тахилга, цагаан адууны баяр, “Дархад хурд-6” өв соёлын наадам наймдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд болно.

Энэхүү баяр наадмаар зургаан насны морьдын уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, Үндэсний сур харваа, Ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, Өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болно.

Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар дан Дархад цагаан морьдын уралдаан зохион байгуулах юм байна.

Энэхүү уралдаан нь Монгол Улсдаа анх удаа дан цагаан адууны уралдаан болж байгаагаараа онцлогтой аж. Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьд нийлж уралдах юм байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-28 07:13:48
    Энэ чинь харин гоё юм биш үү жуулчдыг ихээр татах байхаа бүх аймгаас оролцуулах хэрэгтэй мөн алаг адууны, цоохор адууны, хонгор зүсмийн гээд сайхан санаа байна
  • ..... 2019-07-28 04:21:46
    Одоо өөр нэг аймагт алаг адууны баяр хийх хэрэгтэй!!! Энэ жил Монголд өвөл болохгүй гэж Тэнгэр айлдсан учир намар орой болтол наадаад байнаа, яадгийм, сайхан!!!...