Улаанбаатар-Дархан чиглэлд Рейлбус явж байна
 
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ.
 
Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж буй юм байна. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байгаа аж.
 
Мөн рэйлбус долдугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долдугаар сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байна.
 
Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очих ажээ. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр тус тус зорчиж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-07-29 05:34:16
    Батүүлийг рейлбусны жолоочоор ажиллуул. хурдан явдаг болго л доо нойр авах явдаг буудал юм уу хаашаа юм бэ
  • Бат 2019-07-29 00:03:47
    Нөгөө тэнэг Батүүлийн рейлбус зүгээр суухаар зүлгэж суу гэдэг л болж байна уу
  • Od 2019-07-28 12:13:12
    Darhan orchihood butsaad Ulaanbaatart irehgui bgaa ymuu ? Irj bgaa bol tsagiin huviariig ni todorhoi medeeleech dee? Hulgain teever bish bailtai bilee????