Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59 хувийг 15-39 насны залуус эзлэж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 6 дугаар сарын эцэст 33.3 мянга, үүнээс 23.0 (69.1хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 (30.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.8 (10.8хувь) мянган хүнээр, өмнөх сараас 464 (2.0хувь) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52.8хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 (30.1хувь) мянга нь Улаанбаатарт, 6.3 (27.3хувь) мянга нь Хангайн бүсэд, 3.8 (16.4хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.5 (15.3хувь) мянга нь Баруун бүсэд, 2.5 (10.9хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
 
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 471 (2.0хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 234 (49.7хувь) нь эмэгтэйчүүд байна.
 
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 6 сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.0 (9.1хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1 (6.3хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 (4.5хувь) хүнээр өссөн байна.
 
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 6 дугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
 
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 6 дугаар сарын эцэст 50.0 хувийг бүрэн дунд, 27.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
 
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт улсын дунджаас 0.7-20.8 пунктээр илүү байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ажиллах хүн хэрэгтэй л байна 2019-07-28 04:28:13
    ,Эд нар дотор ажил хийх сэтгэлгээ биш гэнэт их мөнгө олох гэсэн сэтгэлгээтэй гарууд нь,энд тэнд цалин голж,горьдож явдаг сэтгэл муутай,нөхдүүд л их,
  • Бат 2019-07-28 04:05:22
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • sdf 2019-07-28 05:51:46
      чи энэ тэнэг комментээ энд тэнд мянга бичлээ гээд хэн ч тоохгүй