Шүүлтүүр суурилуулсан автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ буурчээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шүүлтүүр суурилуулж байгаа. Уг төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж эхэлсэн.  

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд эхний ээлжид 100 шүүлтүүр суурилуулсан байгаа аж.

Энэ удаад мөн тооны автобусанд DPF шүүлтүүр суурилуулах юм байна. Уг ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ирэх сарын 22-ныг хүртэл бүртгэж, сонгон шалгаруулах ажээ.

Түүнчлэн шүүлтүүр суурилуулах зардал өндөр байдаг ч гэлээ суурилуулснаар автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ 90 хүртэл хувиар буурсныг албаныхан онцолсон юм.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгардаг утаа, тортог агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.