Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.
 
2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 29-31-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 8-р сарын 01-нд ихэнх нутгаар дулаарна.

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.