Хойд Солонгос богино зайн пуужин харвалаа
Хойд Солонгос хоёр удаагийн богино зайн пуужингаа далайд харвасан хэмээн Өмнөд Солонгосын тал мэдээлснийг BBC дамжууллаа. Өнгөрсөн мягмар гаригт дээрх пуужингуудыг хөөргөсөн. Япон тэнгисээс 50 болон 430 км-ийн зайд тэдгээр нь газардсан байна.

Өмнөд Солонгос болон АНУ хамтран ирэх сард цэргийн хээрийн сургууль эхлэхээр төлөвлөсөнд хойдууд дургүйцлээ илэрхийлсний дараа энэ үйл явдал болжээ. Хойдуудын үзэж буйгаар хоёр улсын хамтын ажиллагаа нь цөмийн зэвсгээс татгалзах яриа хэлэлцээг шинэчлэхэд муугаар нөлөөлөх аж. Эхний пуужин мягмар гаригт орон нутгийн 05:34 цагт, дараагийнх нь 05:57 цагт хөөрчээ.

Хойд Солонгосын зэвсгийн удирдлагын шинжээч Жеффри Люис "Эдгээр нь "KN-23s" маркийн пуужинтай адилхан харагдсан" гэж жиргэсэн байв. "KN-23s" нь цөмийн зэвсэг агуулсан байх магадлалтай. Өмнөд Солонгос дахь АНУ-ын хүчнийг онилоход хангалттай холын тусгалтай гэж Олон улсын судалгааны Middlebury хүрээлэнгийн шинжээч ноён Люис тэмдэглэсэн байв.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-07-28 02:45:20
    Худлаа орчуулга
    202.126.89.154
    Мэдэгдсэн Хариулах