Д.Сарангэрэл сайд аа, иргэд өглөөнөөс хойш дугаарлаж, хүлээсэндээ бухимдуу байна
Өнөөдөр “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд Сүхбаатарын талбайд /2019.07.26/ элэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийх өдөрлөг 11.00 -16.00 цагийн хооронд үргэлжиллээ.

Гэвч иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаарлаж, урт дараалал үүсгэж улмаар бухимдал тээсээр гэртээ харив.
Салбарынхан нь энэхүү арга хэмжээг ямар ч зохион байгуулалтгүй, эмнэлгийн бус орчинд халуун наранд олон цагаар ингэж нарийн мэргэжлийн шинжилгээ авах нь буруу гэдгийг дуулгаж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд үзлэг хийж байсан эмч, мэргэжилтнүүд нь ихээхэн ам муутай, шүүмжлэлтэй хандаж байгаа нь ажиглагдлаа.

Мөн урт дараалалд зогсох иргэдийн хувьд тус өдөрлөгийн талаар мэдээлэлгүй, үнэ төлбөргүй эмчид үзүүлэхээр ирсэн, бие биеэсээ сургаар мэдээлэл авч буй дүр төрх ажиглагдав. Уг нь жилийн жилд энэ өдрийг тэмдэглэж ийнхүү өдөрлөг зохион байгуулдаг боловч энэ удаад Эрүүл мэндийн яам гойд анхаарсангүй халтуурдаад өнгөрөв бололтой. Сайд нь өөрөө ч ирсэнгүй. Оочер дараалалд зогсох иргэдээ олигтой мэдээллээр ч хангачихгүй, ийнхүү чихэр горьдсон хүүхдүүд шиг бүхэл өдөржин хэдэн цагаар зогсох энэ дүр төрх 21-р зууны эрүүл мэндийн салбарын хөгжил үү?

Салбарын биш, тэр дундаа энэхүү нарийн мэргэжлийн бус гэх Сайд маань арай л хэлбэр хөөж, улс орон, ард иргэдэд хандсан дорвитой томоохон алхам, шинэчлэл хийх цаг нэгэнт өнгөрсөн бололтой. Эрүүл мэндийн яам хууль бус эм, хууль бус хувийн эмнэлгийн зөвшөөрөл, тендерийн маргаан, сандал суудлын төлөөх олон жилийн үр дүнгүй тэмцлээс болж салбар тэр чигтээ бодлого алдагдаж, чиг шугамаа улам л алдсаар. Энэ байдалд олон жил хичээл зүтгэлтэй ажилласан эмч мэргэжилтэн нар нь шүүмжлэлтэй хандаж байна.

Эрүүл мэндийн салбар мэргэжлийн шинэчлэлт өөрчлөлт болон нарийн судалгаа бүхий төлөвлөгөөт ажил хэрэгтэй болохоос сайдыг сайхан харагдуулах гэсэн өдөр тутмын арга ядсан ганц нэг акцууд хэрэггүй юм. Дашрамд сонирхуулахад Д.Сарангэрэл сайдын гадаад руу аялж, зугаалах, албан ажлын бүх зардлыг нэг томоохон эмнэлгийн захирал ажилчдынхаа илүү цагийг цалинг танаад сайддаа зориулдаг гэх яриа байдаг юм билээ. Цаашид энэ талаар ажилчдынх нь байр суурийг хүргэх болно.

С.Жангар 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-27 01:21:36
    энэмуу мантуу нууртэй хэлээ зажилсан хуухнийг сайдаас нь огцруулаач хурэлсух хормой хотоороо л холбоотой юм биш бол арга хэмжээ аваач дээ