ТҮЦ-үүдэд шалгалт хийж байна
Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй хавчуургатай талхнаас хордлого гарсан тохиолдол энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Үүний улмаас 50 орчим хүн ХӨСҮТ-д эмчлүүлээд зарим нь эмнэлгээс гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Ингэхэд  тус  дүүргийн III  хорооны автобусны буудлын урд байрлах ТҮЦ-т худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн буюу өндөг зарж байжээ.
 
Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дах заалтаар торгууль оногдуулсан байна.
 
Дашрамд дурдахад, ТҮЦ-т түргэн хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүн буюу өндөр, пирожки, зайдас, сэндвич гэх мэтийг зарахыг хориглодог. Мөн хуульд хориглосон буюу архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.