Урьдчилан сэргийлэх самбар байршууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Ховд аймгийн чиглэлийн төв зам, урд чиглэлийн сумдын төв зам дагуу урьдчилан сэргийлэх самбарыг байршууллаа.

Говь-Алтай аймаг нь Ховд аймагтай засмал замаар холбогдсон тул хойд сумдын иргэд засмал замаар байнга зорчиж, урд сумдын иргэд аймгийн урд чиглэлийн Дөтийн даваагаар аймаг сумдын хооронд зорчдог байна. Иргэд дээрх хоёр замаар зорчдог тул ийнхүү Ховд аймгийн чиглэлийн төв зам, урд чиглэлийн сумдын төв зам дагуу үер ус, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулаад байна.

2019 он гарсаар тус аймагт үер усны ослын тохиолдол бүртгэгдээгүй ч сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэх хандлагатай байгаа ба он гарсаар хоёр удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.