Сэрэмжлүүлэг:10 сартай хүү уясан уяандаа орооцолдож амиа алджээ
Өчигдөр Төв аймагт “хүүхэд нас барлаа” гэх харамсалтай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Төв аймагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байна.

Харамсалт хэрэг гарах үеэр түүний эцэг эх нь 9 настай ахыг нь дүүгээ харж байгаарай гэж хэлээд сумын төв рүү явсан байжээ.

Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналтаа сайн тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 
 О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdf 2019-07-26 12:47:23
    Eceg ehchuuded huuhdee handaj handaagui, haihrmajgui baisan zuil angiaar yal ug. lalruud