Приустэй бол эрхээ хасуулна, Бензтэй бол торгуулиад өнгөрнө
Сүүлийн үед зүлэг ногоон байгууламж сүйтгэн автомашинаа байршуулсан иргэдийн талаарх зурагт мэдээлэл цахим хуудаснаа ихээр нийтлэгдэх болж. Энэ бүх зөрчилд Нийслэлийн замын цагдаагийн газраас тухай бүрт нь арга хэмжээ авч мэдээлэл хүргэдэг болсон.

Жишээлбэл нийслэлийн ногоон байгууламжийг сүйтгэж зогссон 4506 УНУ улсын дугаартай приус маркийн автомашины жолоочийн эрхийг 2 жилээр хасч, сүйтгэсэн ногоон байгууламжийг сэргээн засварлуулсан байгаа.


Энэ мэдээллийг НЗЦ-аас өгсний дараа иргэд бусад зөрчлүүдэд ч мөн адил арга хэмжээ авч өгөхийг шаардсан. Тодруулбал 4445 УНЛ улсын дугаартай Тоёото Ланд крузёр, 0053 УБД улсын дугаартай Мерседез Бенз Жи 500 маркийн автомашинууд приусын адилаар нийслэлийн ногоон байгууламжийг сүйтгэж зогсолт хийсэн байсан юм.

 Гэвч 0053 УБД мерседез бенз маркийн автомашины жолоочоор эвдсэн хайсыг нь засуулаад торгуулийн арга хэмжээ авчээ. Тиймээс иргэд приус, бенз хоёрын гаргасан зөрчил ижил байтал яагаад ийм арга хэмжээ авч байгаа юм бэ хууль тэгш үйлчлэхгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлж эхэллээ. Бүр “приустэй бол эрхээ хасуулна, бензтэй бол торгуулаад өнгөрнө” гэх хэлц үг ч зохиогоод амжсан байгаа юм.

Харин Замын цагдаагийн газрын зүгээс дараах тайлбарыг өглөө. “Захиргааны хариуцлагын тухай хууль 5 дугаар зүйл. Захиргааны хариуцлагад татах хугацаа
1. Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно. 4. Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй:
1/ захиргааны хариуцлага тогтоосон хууль тогтоомж хүчингүй болсон;
2/ зөрчил гаргасан этгээд зөрчил үйлдэх үедээ захиргааны хариуцлага хүлээх насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй байсан;
3/ зөрчил гаргасан этгээд нас барсан;
4/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хариуцлагыг БГД-ийн ЗЦТ-аас 2014-3 сард тооцсон тул давхардуулан тооцох боломжгүй.”

Тодруулбал, 0053 УБД мерседез бенз нь 2014 оны 3 дугаар сард хайс эвдэн, ногоон байгууламж сүйтгэн зогсжээ. Тухайн үед бензийн жолоочид захиргааны хариуцлага буюу торгууль ноогдуулж эвдсэн хайсыг засуулсан байна. Тиймээс иргэдийн хүсч байгаагаар дахин хариуцлага тооцож, жолоочийн эрхийг хасах боломжгүй гэдэг тайлбарыг хийлээ.

Ялгавартай хандлага байх нь байна. Гэхдээ цаг хугацааны хувьд бензтэй жолооч 3 дугаар сард зөрчил гаргаад торгуулиад өнгөрсөн бол приустэй жолооч 8 дугаар сард зөрчил гаргаад эрхээ хасуулсан байх юм. Хоёр жолоочийн хувьд хоёул сүйтгэсэн ногоон байгууламжаа сэргээн засварласан. Харин авагдсан арга хэмжээ нь өөр байгаад л иргэд жолооч нар бухимдалтай байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-19 01:28:23
    Иргэдийг битгий ялгаварлаад байгаарай муу малнуудаа, адилхан зөрчилд адил шийтгэл шүү, нөгөө Батүүлийн мөнгөтэй нь 50 мянга г төлөөд хотын төвөөр чөлөөтэй явна гэдэг шиг юм болж байна уу,
    202.179.26.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бенз 2014-09-18 11:29:56
    мөнгө байхад яах юм бэ ай........................
    202.72.245.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбэгдорж 2014-09-18 11:04:22
    Шудрага байя ШШШудрага Байя ... гэж хошгируулж байж төрийн тэргүүн болж билээ
    203.194.116.119
    Мэдэгдсэн Хариулах
  • jiji 2014-09-18 08:23:55
    2 tenegt adilhan l shiitgel onooh heregtei
    202.126.90.58
    Мэдэгдсэн Хариулах
  • АНГИТ НИЙГЭМ 2014-09-18 07:45:51
    ХӨРӨНГӨ ЧИНЭЭНИЙ ЯЛГАА МЭДЭГЭДЭЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ТЭР ШҮҮД ЭЭ. ЯДУУЧУУДАД ХУУЛЬ ХҮЧТЭЙ ХАТУУ ҮЙЛЧИЛНЭ БАЯЧУУДАД ЗӨӨЛӨН ТААЛЛААР НЬ ҮЙЛЧИЛНЭ АНГИТ НИЙГЭМД ОРЖ БАЙГАА ХОЙНО АРГА БАЙЖ УУ
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • SHUDARGA NIIGEM NI HAACHSAN BE 2014-09-18 07:40:48
    Priusiin joloochiin erhiig sergeej jeepnii joloochiin erhiig hasaj chadah tsagdaa nar bna uu.Chadahgvi bol adilhan shiitgej suraa za TSAGDAA NARAA
    124.158.77.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялгаварлаж болохгүй 2014-09-18 05:49:48
    Үндсэн хуулиар хүн бүр тэгш эрхтэй.
    202.5.196.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-09-18 05:24:02
    Энэ нийгэмд хүн бэл бэнчингээрээ л шийтгэл авах болсон нэг нууц бий энд л байгаа бус уу,
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Бид нэг л ардууд 2014-09-18 05:19:01
    3 sard ургамал ногоо ургаагуй газар та нар бас машинаа тавьсан харагддаг биздээ? Хуний мууд дурлаад байх тийм сайхан гэж уу дээ!
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-18 04:31:21
    Pruisiin joloochiin erhiig sergee. Urd ni zahirgaanii arga hemjee avaad yavuulj bsan belen jishee bn. Arfiin huuhdiig buu alag uzehgui shuu.
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 03:44:32
    Илэрхий ялгавартай ханджээ. Бүр давтан шүү дээ.
    112.72.13.142
    Мэдэгдсэн Хариулах