Ц.Оюунбаатар: Сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар өнөөдөр  хүний эрхийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Д.Ганбат гишүүн  “461-р хорих ангид хоригдож байгаад амь насаа алдсан иргэн А нь эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. 2014 он гарсаар 5 хүн хорих байранд амь насаа алдсан тохиолдол гарсан юм. Тэдний нэг нь Малайз улсын иргэн байжээ. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг хэлсэн.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hydlaa byy hyz!!!!!!!!!!! 2014-05-17 08:22:13
    ter ni zohizyylah ni yab
    192.134.244.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 07:31:40
    зөв шүү.хүний заяамал эрхийг хаах, хязгаарлах ойлголт төр, түүний албан тушаалтанд байхгүй. Хүний эрхийн комисс энэ асуудал дээр анхаарна гэдэгт итгэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хүнд хэрэг хүчээр хүлээлгэх, хэрэг тохох, залхаан цээрлүүлж, айлган с
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 06:52:54
    яг хулеелгееч
    103.23.51.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2014-05-16 06:50:26
    задлан шинжилгээний хариу гараагүй байхад мэдэмхийрч улс төржүүлэх үаардлага байхгүй,хүний тавилан зураг төөрөг гэж байдаг
    124.158.107.2
    Мэдэгдсэн Хариулах