ЭХЭМҮТ:Дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй
“ЭХЭМҮТ-д энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ. Энэхүү тохиолдол нь манай улсад дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж…” гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тарсан билээ.

Гэтэл эл мэдээлэл худлаа болохыг ЭХЭМҮТ-өөс мэдэгдэж байна байна. Өөрөөр хэлбэл 2019 оны долдугаар сарын 24-нд ЭХЭМҮТ болон улсын хэмжээнд дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй гэсэн үг юм. Хуучны мэдээг дахин шинэ мэдээлэл мэтээр гаргаж тараасан байна. 

Харин дээрх мэдээлэлд дурдагдсан дөрвөн ихэр хүүхэд 2013 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт төрж байсан юм. Тодруулбал тус сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч Баттулгынд гурван хүү, нэг охин мэндэлж Монгол Улсын анхны дөрвөн ихэр хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.