Өмнөд Хятадыг Хелен хар салхи дайрав
Хонконг, Филиппинд нүүрлээд буй Хелен хар салхи  Хятадын өмнөд хэсгийн Хайнан мужийн нутгийг дайрчээ. Орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 09.40 цагийн үеэс шуурч эхэлсэн бөгөөд хэдэн мянган оршин суугчдыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа талаар Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг дамжууллаа.

Улмаар Хайкоу хотын бүх сургууль, цэцэрлэгүүд үүдээ барьж, бүх нислэг цуцлагджээ. Хар салхи филиппиний нутагт бямба гарагаас шуурч эхэлсэн бөгөөд багаар бодоход зургаан хүн нас баржээ. Хор хөнөөл ихтэй учир хүн ам ихээр суурьшсан бүс нутгаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байгааг Филлиппиний албаны хүмүүс анхааруулсан аж. Харин Хонг Конгод өнгөрөгч даваа гарагийн оройноос эхлэн хар салхи нүүрлэсэн байна.

Улмаар 500 гаруй нислэг цуцлагдаж, сургууль болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна. Түүнчлэн хар салхины улмаас 29 хүн гэмтсэн талаар “Ассошейтэд пресс” агентлаг мэдээлэв. Хятадын өмнөд этгээдийн Хайнаньд өчигдөр өглөөнөөс эхлэн шуурч эхэлсэн бөгөөд тус мужийн нийслэл Хайкоу хотын нисэх болон буух бүх нислэг цуцлагдсан талаар Синьхуа агентлаг уламжилжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-18 04:35:19
    ene xar salhiig yagaad dandaa Helen vh geh shig emegtei hunii nereer nerledegiin bol sonin shuu
    202.70.41.102
    Мэдэгдсэн Хариулах