16 гаруй мянган хүн цахим бүртгэлд амжилттай бүртгүүлжээ
“Буянт-Ухаа 2” 972 түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхлээд дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлнэ гэхгүйгээр гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд уржигдар 7000 гаруй хүн амжилттай бүртгүүлээд байсан бол өчигдөр амжилттай бүртгүүлсэн хүний тоо 1000-р нэмэгдэж, эрс  өсчээ.

Өчигдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлд нийт 16 мянга 489 хүн амжилттай бүртгүүлээд байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-07-26 16:18:56
    Андет гарч ирэхгүй байсан. 8 зорилтот хэсэг рүү ороод нэгийг нь сонгохоор заавартай цонх гарч ирсэн мөртлөө анкет гарч ирээгүй. Хэрхэн татаж аваад байгаа вэ?
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах