Б.Амингэрэл охин эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжин хэвтжээ
Цөсний замын битүүрэлтэй төрсний улмаас элэг нь хатуурч өвчилсөн бяцхан охин Б.Амингэрэлд Монголчууд амьдрал бэлэглэсэн гэж хэлж болно. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай энэ охины эмчилгээний төлбөрийг хандивын аргаар босгосон бөгөөд охин БНСУ-д хагалгаанд орсон байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл охины биеийн байдал дээрдэж байгаа талаар Ариунжаргал гэх эмэгтэй ийнхүү бичжээ.

Тэрбээр “Хур бороотой сайхан өглөөний мэндийг та бүхэндээ хүргэхийн сацуу энэ мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүний нутагт хэцүү бүхнийг даван туулж амьдрах л гэж амь өрсөн тэмцэж буй Б.Амингэрэл охин минь өчигдөр эрчимт эмчилгээний тасгаасаа шилжин энгийн мэс заслын дараах сэргээн засах тасагт ээжтэйгээ хамт тусгаарлагдан хэвтсэн гэсэн.

Ямарч байсан хамгийн том даваагаа давсан учраас одоо маш сайн ариун цэвэр сахиж маш сайн эмчилгээгээ үргэлжлүүлэх учиртай.

Биеийн байдал нь чичирч эмч сувилагч нараас их айдаг болсон бас их турсан , нүд нь цэнхэртэж царай нь цайж эхэлсэн байна гэсэн. 

Хэдийгээр ааш муутай их уйлж уурлаж байгаа ч хөөрхөн инээгээд л ниа ниа гэж яриад л байна гэсэн шүү.

Охиныг тусгаарлан хэвтүүлсэн ээж нь охиноо сахиж байгаа өөр хүн оруулахгүй байгаа болохоор аав нь эмнэлэгийн хүлээлгийн том танхимд эхнэрээ залгахыг л хүлээн суудаг гэсэн. Охины эмчилгээ нь одоо дахин сар тусгаарлагдан хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байгаа гэж мэдээлсэн байсан. Ямартаа ч элэг нэгт монгол ахан дүүс та нартаа дахин чин сэтгэлээсээ баярлалаа гэж миний зүгээс хэлмээр байна.

Энгийн жирийн элэг нэгтэй ахан дүүс минь нэгдэн нийлж чармайж хичээж байхгүй ч байсан байлгаж өгье гэсэн өглөг буяны сэтгэлийн их өглөг энэ их мөнгөний үр дүн маань элэг солиулах хагалгаа амжилттай боллоо гэдгийг албан ёсоор амьсгаа дүүрэн хэлмээр байна.

Үнэхээр айж бас шаналж байсан шүү! Хичнээн хагалгаа амжилттай болсон ч араас нь гарах хүндрэлүүд тэр муухай охины минь биеийн тэсвэр тэвчээр энэ бүхнийг даван туулж ямартаа ч ээжтэйгээ хамтдаа байж байна гэдэг том амжилт.

Энэ мэдээг сонсоод маш их сэтгэл онгойлоо. Бие нь сайжирч өгөхгүй хүндрэл өгөөд байхад маш их шаналж байсан шүү Бурхан минь.

Гэхдээ л энэ олон хүний итгэл найдвар хайр горьдлого талаар нэг болохгүй байлгүй дээ л гэж эдгэх л ёстой гэж бат итгэж байсаан. Хөгжилтэй чадвартай мундаг эмч нар цаг наргүй л хянаж харж байсан.
Анх аврал эрэн туслаач гэж ирж байсан залуу хосод зүрх сэтгэлээрээ аянг эхлүүлэн нэгэн бяцхан үрд амьдрал бэлэглэх гэж нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгох гэж зүтгэсэн зүтгэл минь одоо л намайг тайван болгож байна.
Тиймээ. Энэ бүхэн миний Монголын ард түмний хамтын бүтээл амжилт гэж хэлье.

Бид чадсан бид нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгаж нэгэн бяцхан үрд амьдрал бэлэглэж чадсаан. Одоо гагцхүү цаашаа гам дэглэм өдөр тутмын арчилгаа сувилгаа за тэгээд эмчилгээнүүд л чухал.

Бяцхан охин маань төлөвлөгдөөгүй 3 дахин хагалгаанд орно гэдэг үнэхээр аав ээжийг нь ард олныг түгшээж байсан. Одоо жаахан ч гэсэн амьсгаа авахтайгаа болж байгаа гэхдээ л бүүр онц болоход хугацаа хэрэгтэй. 

Цаг мөч бүртэй өрсөлдөн 440.000.000 /Дөрвөн зуун дөчин сая төгрөг/ цуглуулах тэр л эгзэгтэй хүнд мөчид хандив өргөсөн бүх л хувь хүмүүс албан газар ард олон та бүхэндээ хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоё.

Тэнгэрийн тоог газарт буулгаж бяцхан гүнжээ аварч чадсан монголчууд мундаг байлаа. Чин сэтгэлээсээ зүтгэсэн зүтгэл минь хариу нэхээгүй тус байсан учраас одоо миний үндсэн ажил өндөрлөснийг дуулгаж аав нь бие нь сайжирсан учраас аавтай нь холбогдож мэдээ мэдээлэл аваарай гэж та нартаа дуулгая!

Мөн надтай хамт уйлахдаа уйлж инээхдээ инээж туслаж байсан найз нар дүү нартаа маш их баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-07-26 23:27:28
    Uneheer setgel hudulgusun saihan medee bna usur bur tsag much bur iim gegeeleg saihan medee sonsoj baidag bol mun ch saihan daa amidrah saihaan bayarlalaa Ariun...
  • Ashgui dee 2019-07-26 06:00:40
    Hun buriin setgel shingesen handiv bolohoor yag biyelelee olj dee. Hurdan eruul saruul guigeed yavah boltugai!
  • Зочин 2019-07-26 05:04:07
    овоо доо. Аз жаргал хүсье.