Согтуу жолоочийн хар гайгаар хэчнээн хүний амь үрэгдэх ёстой вэ
Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар гаргах зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна.

Ид хийж бүтээх насандаа бусдын буруутай үйлдлээс болж амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Бусдын хариуцлагагүй байдлаас болж 29 хөн насандаа хорвоог орхисон үеэлийнхээ амь насыг нэхсэн нэгэн залуу олон нийтийн сүлжээнд сэрэмжлүүлэг бичжээ.

Тэрбээр “Хийж бүтээх ид үедээ, хүсэл мөрөөдлөөр дүүрэн аз жаргалтай амьдралыг тэмүүлэн явсан хайрт үеэл дүү минь бусдын хариуцлагагүй үйлдлээс болж нарт ертөнцийг цаг бусаар орхин одов. Хүргэн дүү минь, хөөрхөн хүү нь ч биеийн байдал нь маш тааруу, амьдралтай тэмцэн хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Ямар их харуусал вэ. Ямар их гай вэ. Хайран сайхан дүү минь. Хайран сайхан залуу гэр бүл.

Дүү нар минь үе тэнгийхэндээ үлгэр болсон үндэсний үйлдвэрлэгч, хөдөлмөрч залуус байсан юм.

Хормын дотор голомтыг нь самарч, аз жаргалаар халгиж байсан гэр бүлийг энэлэн шаналан, хагацал зовлонгийн туйл болгон хувиргаж орхилоо. Гэмт этгээд хурд хэтрүүлээд зогсохгүй урсгал сөрж ирээд замын хажуу руу шахаад зай тавиад өгсөн машиныг няц дайрч дотор нь явсан дүү нарыг минь хядчихлаа. Юу ч гэж хэлэхэв.  Монголын хууль шүүх үнэний талд зогсох биз дээ.

Хүмүүс минь замын хөдөлгөөнд оролцохдоо тэр дундаа орон нутгийн замд асар болгоомжтой ,соёлтой, бие биенээ хүндэлж хайрлаж яваач дээ.

Цөөхөн хэдэн Монголчууд минь зам дээр нэгнийгээ хөнөөсөөр байх юмуу.  Дүү минь 29 хөн настай байсан юм.  Хайрт дүү минь амар амгалангийн орноо тайван нойрсдоо” гэж бичжээ.

Үнэхээр харамсалтай, жолооч нараа битгий хурд хэтрүүлээчээ, өөрийн болоод өрөөлийн амийг хайрлаж болгоомжтой явахыг хүсье.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мига 2019-07-26 03:28:24
    бараг 4 сая болж жоом шиг үржчээд цөөхөн монголчууд л гээд гаслаад бх
  • dutuu 2019-07-25 14:02:57
    malnuud l ihdeed bainaa
  • irgen 2019-07-25 13:54:23
    holbogdoh
  • Gantulga 2019-07-25 08:42:38
    торгууль нь бага байна.1 саяаас дээшээ 5 жилээр эрхийг нь хас. Бас эрхээ хасуулчихаад жолоо бариад байна. Тохиолдол бүрт нь 1 саяар торго
  • П 2019-07-25 06:45:32
    Бүгд л яарсан адгасан хүмүүс явах юм,Хөдөө ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЯНАГЧ НУУЦААР ТАВИАД ТОРГООД ӨГВӨЛ Л АРАЙ ДЭЭРДЭХ БОЛОВ УУ?
  • иргэн 2019-07-25 06:19:25
    согтуугаар машин жолоодохыг санаатай хунд гэмт хэрэгт тооцож хатуу шийтгээд эхэлвэл эрхбиш цеен ч болтугай хуний амь аврагдана шуу
  • Зочин 2019-07-25 05:11:07
    Ланд, лексус унасан хөөрсөн юм үзээгүй юмнууд урдах машинаа гүйцэж түрүүлж байна гээд урсгал сөрж тулж орж ирээд байна лээ. Гэрлээ анивчуулнаа бас, тэгэнгүүт нь...
  • Mongol 2019-07-25 04:55:52
    Хятадад их бага хамаагүй архи уусан үедээ жолооны ард суусан бол хамгийн түрүүн 14 хоног биеэр шоронд суудаг , дараа нь нэмээд асуудлаа шийднэ.Ингэх хэрэгтэй бх...
  • Иргэн 2019-07-25 04:25:03
    1.Бүх насаар нь эрхийн хас 2.шоронд ял эдлүүл 3.цаазаар ав
  •  2019-07-25 04:11:21
    эргүү дагзнууд. ялангуяа тэр 570, 200 унасан 8888 гэх мэт лугаартай гаруууд тэнэг явдаг даа.