Боолчилсон нийгэмд борчуудаа дарлаж махлахыг эсэргүүцэж байна
Авто замын түгжрэлийг бууруулах мэргэн санаа нь замыг гурван бүсчлэлд хувааж машинуудыг хэд ангилж явуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тодруулбал, замын бүтцийг өөрчилж, гурван бүсчлэлд хувааж, өнгө үзэмж муутай, торгуультай, даатгалд ороогүй, жолооч нь олон удаа зам тээврийн осол хийсэн гэх мэт үзүүлэлтээр автомашиныг төв замаас “арчих” шийдвэр нь хэр зөв шийдвэр вэ. Зөв үү, буруу юу.

Ирэх сарын 15-наас эхлээд Цэцэг төвийн уулзвараас Багшийн төвийн уулзвар хүртэл А бүс, Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх уулзварыг В бүс, түүнээс гаднахыг С бүс хэмээн тооцжээ.

Хотын төв буюу А бүс рүү бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, хугацаандаа үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл оруулахгүй бөгөөд мөн өдөр бүр тэгш сондгой дугаар үйлчилнэ гэлээ. Хотын төвийн бүх зогсоолын төлбөрийг 8-15 мянга болгох бөгөөд ингэснээр түгжрэлийг бууруулж чадна гэж үзжээ.

Тэгэхээр нэг долоо хоногт машинтай хүмүүс нэг удаад нь 3 хоног, нэг долоо хоногт нь 4 өдөр хотын төв рүү орох юм байна. Өнөөдрийн үнийн өсөлттэй нийгэмд дуртайдаа машин барьж гадуур тэнэдэг хүн ховор биз дээ. Ажлаа амжуулж яваа хүмүүс машин унадаг. Машин хэрэглээ болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Наад зах нь өвчтэй зовлонтой аав ээж, ах дүүгээ машинаараа тээвэрлэж эмнэлэгт хүргэж, авахаас өгсүүлээд машины хэрэг байнга гарна. Гэтэл хотын бүсэд машинаа тавьчихаад нийтийн тээвэрт өвчтэй хүнээ суулгаад явж байх юмуу.

Бүгд ажил, амьдралын шаардлагаар машин барьж байгаа шүү. Хоёр болон түүнээс дээш машинтай болон төрийн номертэй машин унадаг хүмүүст энэ журам нь хүүхдийн тоглоом байж болно.

 Жирийн иргэдийн хувьд арай хийж машин тэргээрээ үр хүүхдээ сургууль соёлд нь хүргэж, эмнэлэгээр орж яваа хүмүүсийн хувьд энэ чинь том асуудал болно.

Нийтийн тээврийн хүрэлцээ байхгүй, хэрэглээг дэмжиж дөнгөхгүйн байж автомашиныг хязгаарлах вэ. Ийм балай боолчилсон сэтгэлгээний эсрэг иргэд нэгдээд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Яахаараа ийм тэнэг бүтэхгүй санаа олж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж дайрдаг юм бэ.

Энэ гаргаж байгаа шийдвэрийг нь харахаар Зайсангийн баячууд хотын А бүсийг эзлэж, тансаг зэрэглэлийн өнгө үзэмж сайтай тэгш сондгой дугаартай хоёр автомашинтай,торгуулиа өдөрт нь төлдөг, өдөр бүр зогсоолын 8-15 мянган төгрөг төлөх чадвартай баячууд хотын А бүсэд нэвтрэх эрхтэй болж гэж харагдахаар. Энэ шийдвэр нь баян ядуугийн ялгааг харуулж байна.

А-бүс-Баячуудын бүс 
В-Бүс - Дундаж орлогтой иргэдийн бүс 
С-Ядуусын бүс ингээд гурав хувааж байгаа юм байна.

Дээрх шийдвэрээ Дэлхийн жишигт нийцүүлнэ гэх юм. Монголд нэвтрүүлнэ гэх. Юу гэсэн үг юм бол.Олон улсын жишигт нийцсэн шаардлага тавихын тулд дэлхийн жишигт нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээгээ эхлээд үзүүлчихээд дараа нь автомашины явах замыг хязгаарла. Манайх шиг уур амьсгалтай оронд нийтийн тээвэргүй, машингүй бол өвөл хэцүүдэнэ.

Ялгаварлан гадуурхаад байгаа В, С бүс буюу Баянбүрд, 100 айл, Дарь-Эх, Дамба, Нарантуул, Хархорин зэрэг газруудаар л хамгийн их түгжрэлтэй байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Төв замаа чөлөөлж, захын хороололыг машинаар хахаах ямар шаардлагатай юм бэ.

Хоёр машинтай дарга нари нь хотын төвдөө сэлгүүцэх боломж олгож харин ядарсан иргэд нь "түгжрэл дээрээ түгжрэл нэмж, зам дээрээ хоно оо" гэснээс ялгаагүй харгис шийдвэрийг чинь дэмжихгүй байна. Тиймээс тэнэглэлд хязгаар бий шүү.

Ард иргэдээ боолчилж, бүр нэг дарлах, дарамтлах аргаа олсон энэ балай шийдвэрээ эргээд нэг хараарай. Өнөөдөр нийгэм ямар билээ. Талх тарианы мөнгөө залгуулах гэж өдөр шөнөгүй таксинд явдаг хүмүүс өнгө үзэмж муутай гэсэн шалтгаанаар хотын төвөөр явах эрхгүй болох юмуу. Ядарсан ард иргэд болохоос задарсан биш юм. Ард иргэдийнхээ амьдралд нийцсэн шийдвэрийг гаргаж байхыг эрх баригч болон хотын удирдлагуудаас хүсье.




О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
 
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-01 06:41:58
    Baahan uyldaagui torguuliig Ardchilsan Namiin yed gargasan. Tugjreed er ni bus zuugeed nemer boloh uu. Tugreend utsaar yarij ajlaa amjuulna biz dee.
  • Zochn 2019-07-30 23:35:27
    Bid 21-r zuund amidarch bj aliin bolgon gudamjindaa ebderhii, zamasktai zarimdaa bur gerelgyi, hormoigyi mashinaar zorchihov dee. Haa haanaa l bodoh asuudal.
  • zochin 2019-07-26 12:43:18
    odoo hana barih l uldlee
  • Hm 2019-07-26 11:33:26
    Yduuchuud mashingui bdg,hudlaa medee b.a
  • Байранд орж бааж шээхээ боль 2019-07-26 03:02:45
    Oркууд хотын тев орж ирхэдээ мереерее явахгуй айлын хашаанд дураар орж ирээд,зам хааж приусаа тавиаад едержин алга болдог учир тун зев арга . 159 хувь дэмжиж бн...
  • Ялзарсан МАН 2019-07-26 01:11:06
    Үүнийг МАН-ын данжаадууд захиалсан.
  • zochin  2019-07-26 01:08:33
    niitiin unaa n hureltseegui, bas shaardlaga hangahgui baihad iim shiidver gargaj bolohgui ee. niislelin tusvig ard tumniihee halaasnaas luivardaj burduulj bn
  • зочин 2019-07-25 23:08:59
    Дэндүү увайгүй,төрийн хөрөнгөөр баяжсан хулгайч нарт зориулсан шийдвэр.600 мянгын цалинтай төрийн албан хаагч А бүсэд сар бүр цалингийнхаа талыг өгөхнь. Авилгач...
  • Пүүжий 2019-07-25 14:35:49
    Борчууд үүнийг эсэргүүцээд яахав дээ тэртэй тэргүй баян болж чадахгүй учраас? Мйний бодлоор энэ зөв байна. Машины зогсоолын төлбөрийг А- 8-15, В- 1-2, С-0,5 мт....
  • denduu yum  2019-07-25 13:49:19
    tegvel ondor orlogotoi, bayan irgedees avdag tatvaraa nemeech. dundaj davhargaa yaduuruulaad baih yum.
  • Иргэн 2019-07-25 11:53:55
    Ямар нэг шийдвэр гарахаар л эсэргүүцээд байвал яаж энэ түгжрэлийг бууруулах вэ дээ.
  • Зочин 2019-07-25 11:37:09
    Нэг эрх мэдэлтний хүү ч билүү баяны хүү ч гэлүү бензин хэдэн мянга болчхоосой тэгвэл би машинаараа чөлөөтэй явна гэсэн яриа байдаг тэд нарт зориулсан юм биш үү...
  • Zochin  2019-07-25 09:58:43
    Zaluuchuudad ajliin bair gargaj ogoochee!Xyalbar argaar amidrax gej tomriin seg unaad odorjin taxi xiij baigaa zaluuchuudiig xaraad ynexeer xaramsmaar !
  • zojin 2019-07-25 09:44:09
    Zov. Niitiin teevriig saijruulakh n zov. Demjij bn
  • Zochin 2019-07-25 08:50:41
    Irgediin durgui khureed bgaa yum bishuu
  • зочин 2019-07-25 08:47:29
    дэмжихгүй бн
  • Иргэн 2019-07-25 07:13:03
    Зөв шүүдээ. Нэг гэр бүлийн бүх гишүүд ч машинтай айл зөндөө. Бүдээлэг жолооч ч зөндөө.дүрэмээ сайн мэдэхгүй жолооч ч их олширсон. Энэ саналыг дэмжиж байна
  • аа 2019-07-25 06:36:22
    маш зөв шийдвэр гарсан тойргийг бүр томруулах хэрэгтэй татвар нэмэх хэрэгтэй
  • Huduu ruugee nuu 2019-07-25 06:36:03
    Durguitseed baigaam bol huduu ruugee l nuugeech dee
  • зочин 2019-07-25 05:46:47
    Зайсан С бүс - ядуусын бүс үү тэ? Хүмүүсийн сэтгэл зүйд зориудаар ингэж хатгаас хийж байгааг гэмт хэрэг гэж үзнэ.
  • ds 2019-07-25 05:38:32
    8~15mynga gedeg gevch unuu huraadag n zuvhun 15.g medehees doosh hezee ch medehgui yg benzintei adil shulaachid shineer turuh yum bn.
  • Sonin 2019-07-25 04:57:26
    Өнөөдрийн үйлчилж байгаа дугаарын хязгаарлалтыг ч цуцлах хэрэгтэй. Ард түмэн хэлсэн болгоныг нь хүлцэнгүй зөвшөөрөөд байхаар ингэж даварч байна.
    • Пүүжий 2019-07-25 14:41:50
      Нэгэнт зогсоолын төлбөр өндөр төлж байгаа тул дугаараар хязгаарлах шаардлагагүй? Харин А.В бүс рүү нэвтрэхэд бас төлбөртэй болго. Тэгээд л боллоо?
  • zochin 2019-07-25 04:25:54
    7 turliin tatvar shaana goy tur shuu
  • Zochin 2019-07-25 04:15:29
    Байдал ингэх гээд байсан юм. Буруу шийдвэр.
  •  2019-07-25 04:07:27
    босох л хэрэгтэй энэ дарга сайдууд хятад угсаатай гэдгээ 30 харууллаа.
  • дорж 2019-07-25 04:06:33
    Зөв ш дээ. Торгуулсан бол төл л дөө. даатгуул л даа. машинаа угаа л даа. Тэгээд л хотын дуртай замаараа давхи л даа. Юу нь болохгүй байгаа юм.
  • иргэн 2019-07-25 04:04:05
    энэ төр яавч ардуудын төлөө гараа хөдөлгөхгүй харин халаасруу бол гараа дүрнэ босох хэрэгтэй бид нар өөрөө өөрсдийнхөө төлөө хөдлөх хэрэгтэй
  • ЗОЧИН 2019-07-25 03:15:36
    Шорон дотор шорон гэдэг шиг Дугаарын хязгаарлалттай бүс дотор бас дахин дугаарын хязгаарлалттай бүс байгуулах нь эрүүл хүний хийх ажимл яавч биш...
  • Бат 2019-07-25 03:00:23
    Бид үүнд дасах хэрэгтэй зах зээл хөгжсөн орнуудад тэдний ордог дэлгүүр хүртэл өөр бид л одоохондоо барьцаад л хүлц
  • Т 2019-07-25 02:49:23
    Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм гэдэг чин энэ дээ
  • зүчи  2019-07-25 02:43:10
    энэ арай дэндүү юм аа. Ард иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр болсон байна шүү
  • зочин 2019-07-25 02:13:34
    Энэ Энхтөр гэж нөхөр замын цагдаадаа ч олигтой ажлаагүй байж юун их мэдээд байнаа. Бас иргэдийн 70 хувь нь дэмжиж байгаа ч гэх шиг.
  • zochin 2019-07-25 01:58:39
    ene ydaad ORKyydiin ugend oroh hereggui.
  • zochin mash zov  2019-07-25 01:47:19
    zov demjij baina
  • зочин 2019-07-25 01:44:46
    Царай зүсээр нь ялгавал Энхтөр гэдэг нөхөр чинь өөрөө "В" бүсэд ч нэвтэрч чадахааргүй царайтай хүн байна
    64.119.17.232
    Мэдэгдсэн Хариулах
  • alban tushaal 2019-07-25 01:03:16
    buh yumig boomilood l baih yum,2mashintai bol gesen ug dee
  • ... 2019-07-25 00:58:56
    Царайлаг, царай муутайгаар ялгаж хотын төв рүү оруулах нь хамгийн зөв
  • dorj 2019-07-25 00:55:01
    ene bicheech yostoi booliin setgelgeegeer bichjee.Niitiin ashig sonirhol iim zohizuulaltiig shaardaj baigaa tul heregjuuleh heregtei.
  • Өвөл 2019-07-25 00:53:40
    Энэ шийдвэрийг гаргах хүмүүс нь өөрсдөө өвлийн хүйтэнд автобус хүлээгээд үогсож үзэх хэрэгтэй