9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 100,034,363 төгрөгийн үнийн дүн бүхий 506,918 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гермес Центр" ХК (HRM+7.83%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+6.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик Холдинг" ХК (MIK-14.75%) болон "Техник Импорт" ХК (TEX-14.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 104 ширхэг үнэт цаасыг 10,400,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 1.7 хувиар буурч, 20309.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,524,600,988,946.40 төгрөг боллоо. 

Эх сурвалж: mse.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.