Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 46 мянган удаагийн дуудлага иржээ
 
Гэр бүлийн хэн нэгнээс, эсвэл хөршөөс нь ирсэн гэх нийт 46000 гаруй удаагийн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн онд бүртгэгдсэн байна. Тэр бүгдийг цагдаагийн байгууллагаас шалгахад 3300 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь болох мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод шүүхээр хэрэг нь шийдвэрлэгджээ.

Гэр бүлийн дуудлага ирсэн даруй хүчирхийлэгч этгээдийг баривчилдаггүй бөгөөд иргэдийн зүгээс урьдчилан сэргийлэх байдлаар ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгдөг аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийллийн талаар байгууллага, иргэнээс ирсэн мэдээлэл, иргэний аюулгүй байдлын нууцлалыг хангах ёстой. Энэ тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.6-д бий.  Аюулгүй байдлын нууцлалыг хангаагүй бол тухайн алба хаагч цагдаагийн байгууллагад цаашид ажиллах эсэх асуудал яригддаг байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.