Х.Баттулга: Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулах нь зөв
“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.

 “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.

Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  

Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-25 09:25:41
    архичин шүүхчдээ яах вэ Завхан аймгийн шүүгч Ж Баттогтох гэж жинхэнэ архичин шүүгч өөрөө уугаад зогсохгүй хэдэн залуучуудаа уруу татаад ажлын цагаар архидаад б...
  • иргэн 2019-07-25 07:32:33
    архичин шүүгчдээ яах вз архийг ундааны зориулалтаар хэрэглээд сурчихсан шүүгч бн шүү,өмгөөлөгч хийж байгаад шүүгч болсон холионы эздэд хариулага гэж бн уу
  • зочин 2019-07-24 14:14:32
    Бүгдийг нь соль цоо шинэ шүүгчдийг томил..Тэгээд шинээр хуулийн шинэ төгсөлтүүдийг 1 сар сургалтад сургаж монголд ардын хүүхдүүдээр шинэ шүүхийн бүтээ
  • зочин 2019-07-24 13:32:36
    Бүгдийг нъ соль бүгд авилгаар захиалгаар яриагаар шүүгчийн гуйлтаар хамаатнаас томилогдсон хүмүүс байгаа.шүүгч болоод нэг хоносон члуйварчдын үлдэгдэл хуу соль....
  • ккк 2019-07-24 09:56:01
    Шавартай хутгалдсан бор гурилыг цагаан дээд гурил болгоно гэж байхгүй. Бүгдийг нь халж шинээр бүрдүүл.