''Huawei'' 600 ажилтнаа цомхотгоно
Хятадын "Huawei Technologies" компани  АНУ дахь судалгааны сүлжээ "Futurewei Technologies" дахь алба хаагчдаасаа цомхотгохоор болсныг "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь тус компанийн АНУ-ын Засгийн газар хар жагсаалтад бүртгэсний дараа эхэлсэн байна. "Futurewei" компани нь Сиетл хот дахь цахиурын хөндийд байрладаг бөгөөд 600 гаруй ажилтнаа цомхотгох юм байна. Тус компани их сургууль болон судлаачидтай хамтран өнгөрсөн жил 510 сая ам.долларын өртөгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн билээ. "Huawei" бол дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч  хамгийн том компани билээ.

АНУ-ын Худалдааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард тус компанийг аюулгүй байдалд эрсдэлтэй компанийн жагсаалтад бүртгэсэн юм. Түүнчлэн Хууль зүйн яамнаас энэхүү фирмийг АНУ-ын худалдааны нууц болон бусад гэмт хэрэгт буруутган торгууль ногдуулсан билээ.

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн "Huawei" ажлын байрны цомхотголоо эхлүүлсэн бөгөөд "АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын дүнд ийнхүү арга хэмжээ авч байна" гэж мэдэгджээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.