Т.Өсөх-Ирээдүй: Харцага цол надад томдсон юм шиг санагддаг
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй энэ жил нутгаасаа гарын шавь Б.Орхонбаярыгаа сайн бэлтгэж улсын их баяр наадамд улсын цолны том босго алхуулж, начин болгосон гавьяатай билээ.

Түүний хувьд барилдахаасаа илүүтэй бөхөөр шавь бэлтгэж, хүүхдүүдэд барилдааны эрдэм зааж байгаа мундаг багш. Төрийнхөө их баяр наадамд начин цолоо хоёр баталж, харцага цол хүртсэн бөх.

Тодруулбал, Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар зургаа давж улсын харцага цол хүртсэн байдаг.  

Түүнийг бөхчүүд дундаа хамгийн оюунлаг буюу жудагтай бөх гэж үнэлж ярьдаг юм билээ.

Нэгэн удаа ярилцлага хийсэн сурвалжлагч түүнээс “Танд цолоо ахиулах юмуу эсвэл түрүүлэх тухай бодож байсан уу” гэж асуухад тэрбээр “Үгүйээ аливаа юманд хэм хэмжээ байх ёстой. Мянга хичээгээд ч дутуу юм бол дутуу л байдаг юм. Хүссэн болгон аварга арслан болдоггүй юм чадах ч үгүй. Тав давж начин болоод дараа нь тав давж цолоо батлаад азаар нэг харцага болсон. Одоо зургаа давж цолоо баталж чадахгүй гэж бодохоор харцага цол надад томдсон цол шиг санагддаг” хэмээн хариулсан нь даруухан жудагтай цаанаа нэг тийм сайхан түшигтэй харцага гэдгийг илтгэж байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гоё 2019-07-25 01:04:09
    Гоё юмаа хүн хэмжээгээ мэдэж тэрэн дотроо явнаа гэдэг. Сайхан эр юм даа.