Гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэрч болохыг үзлээ, харлаа
 
Өчигдөр Төв аймгийн шүүхэд  ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байгаа юм.
 
Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт С.Зориг агсны хэргийг хүчээр хүлээлгэж, эрүүдэн шүүсэн, шоронд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хэрэгт буруутгаж ийнхүү шүүж байгаа юм. Шоронд дээрх хоёрыг Ц.Амгаланбаатар эрүүдэн шүүж “Чи хэргээ хүлээ, чи алсан биз дээ” хэмээн тарчлан зовоож, тамлаж байгаа бичлэг нийгэмд цацагдаж нэлээн шуугиан тарьсан. Ц.Амгаланбаатарын хувьд гэмт хэрэгтэн. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр бол хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн тэднийг цагаатгахаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүд, хүний эрхийн төрийн бус байгууллагынхан ажиллаж байгаа ч суллаж чадахгүй байгаа юм.

Тэгвэл дээрх хоёр иргэнийг хэн эрүүдэн шүүх даалгавар тушаал өгсөн бэ гэхээр тухайн үед тагнуулын дарга байсан Б.Хурцыг гээд байгаа.

Тэрбээр ч өчигдөр “Би цэргүүддээ тушаал өгөөгүй. Энэ хэрэгт хамаагүй” гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл Ц.Амгаланбаатарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг тамлаж зовоож хэрэг хүлээлгэ гэсэн тушаалыг хэн өгсөн бэ. Тэр хүнийг хэлүүлж илчлэхийн тулд өчигдрийн шүүх хуралд ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр дуудаж авчраад шүүхэд оруулав.  Гэмт хэрэгтэн хүн гэрч болохыг үзэх гэж.  Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн гэх хэрэгт онц хүнд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэрч болохоор гэмт хэрэгтэн хэн болоа юм бэ. Хэн хэрэг хүлээх юм бэ. Юу гээчийн холион бантан болов.
 
Энэ эрүүдэн шүүсэн гэх хэрэг эцэстээ цагдаад хэсэг хүмүүс ял завшаад хилс хэрэгт хэлмэгдсэн нөгөө хоёр ялаа эдлээд өнгөрөх вий гэсэн айдас нийгэмд бий болов.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2019-07-24 09:53:42
    НЯМКА, БАТЗАНДАН, ОЮУН-ЭРДЭНЭ, АЮУРСАЙХАН, БОЛД тэрггүтэй ШУДАРГА ҮНЭН ЯЛАХ НЬ ГАРЦААГҮЙ. ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ГЭДЭГИЙГ ХАРНА ХАРНААА .
  • Tuvshin 2019-07-24 09:23:09
    Гэмт хэрэгтэн хүн гэрч болж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг билүү?
    • Эргүү түвшин 2019-07-24 19:26:42
      Эрүүдэн тамлаад, хувинтай баас асгаад байсан хүн яахаараа гэрч нь болчихсон тууж явдаг юм бэ? Хараад зогсож байсан бол хамаа алга.
  • Зочин  2019-07-24 08:18:58
    гэрчээр дуудчихаад шүүх хурал нь хойшилчих юм. Хор найруулах гээд байна уу гэх хардлага төрж байна.
  • zochin 2019-07-24 05:35:09
    ямар байна vзлээ гээд байх юм Гэрэлээ
  • Бат 2019-07-24 04:23:29
    Би хэрэг гарах үед хөдөөнөөс жолоочийн ажлаар хот орж ирээд маргааш нь сэргийлэхэд дуудагдаж шинжилгээ өгөхдөө л энэ хэрэг нэг иймэрхүү болох байх гэж айж билээ...
  • зочин 2019-07-24 03:15:23
    Анх энэ асуудал яаж эхлээд яаж төгсөний гэрч нь яах аргагүй Ц,АМГАЛАНБААТАР гэж надад санагдаад байна даа,ТИЙМ БОЛОХООР ШҮҮХЭД ГЭРЧ БОЛЖ ДУУДАГДСАН ХЭРЭГ
  • 1 2019-07-24 03:04:59
    мэнгэт Нямка маань хаана байна аа ингэхэд? Таг байх чинь санасандаа хүртэл самарсандаа санаа нь амараа юм болов уу
  • Зочин 2019-07-24 02:03:38
    Уг нь Амгаланбаатар камер хэсээд хүнийг хэргээ хүлээ гээд явах боломж байхгүй тэр боломжийг бий болгосон хүмүүсийг илчлэх хариуцлага тооцох ёстой...
  • Иргэн 2019-07-24 01:56:11
    Хурц хэргээ хүлээх хэрэгтэй, хүлээхгүй бол бурхан хатуу шийтгэл хүлээлгэнэ. Амгаланбаатарыг Хурц тэр 2 хүний каерт оруулсан.
  • Болд 2019-07-24 01:54:50
    нэг муу хогийн ялтан бүхэл бүтэн улс орноор нь тоглож байх гэж. Монгол гэдэг улсад ер нь хөгжил, дэвшил гэх юм гялтайх нуу.
  • Zochin 2019-07-24 01:11:55
    1 talin setgel sanaagaa bichsen baidag. Bas l daalgavartai niitlegchid