Өнөөдөр: ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Улс төрийн намууд байр сууриа илэрхийлнэ
09:00 цагт Төрийн Ордны зүүн талд байрлах Пума Империал зочид буудлын 2 давхарт Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаар Улс төрийн намууд байр сууриа илэрхийлнэ.

09:00 цагт Азийн динозаврын холбооны ээлжит 4-р их хурал манай улсад болох гэж байна. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй Азийн динозаврын холбооны ээлжит их хурал МУИС-ийн 3 давхарын хурлын зааланд болно. 2 өдөр үргэлжлэх тус хуралд 11 орны 77 эрдэмтэн судлаач нар оролцож байна. Холбогдох утас 88069440

10:00 цагт ГЕГ-ын шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно. Шинэ барилга хуучин барилгын ард хуучин Гаалийн төв лабораторын суурин дээр баригдах юм. 2019 онд гаалийн байгууллагад 65.3 тэрбум төгрөгийн шинэчлэл хийгдэхээр улсын төсөвт тусгасан байна. Тухайлбал гаалийн байгууллагын барилга, шуурхай удирдлагын төвийн барилга, гаалийн төв лабораторын барилга, таван боомтод шинэ лаборатори барих гэх мэт олон ажил төлөвлөн хийгдэж байна.  Утас: 99106505

11:00 цагт ЭМЯ-ны А танхимд 11 цагаас “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” Дэлхийн Хепатитийн өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурал болно.  Холбоо барих: А.Сарантуяа НЭМҮТ-ийн ХМОНХА, 91919617

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт “Түмний байр” төсөл нээлтээ хийж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.