“Бөмбөлөг” цэцэрлэгийн өргөтгөл ба оршин суугчдийн эсэргүүцэл
Нэг үеэ бодвол хувийн гэх тодотголтой цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгджээ. Энэ нь хүүхдээ багтааж чадахгүй байгаа улсын цэцэрлэг, сургуулиудын ачааллыг бага ч болов нэмгэлэж өгч байгаа болов уу. Хүүхдийн цэцэрлэг, сургууль л хамгийн их эрэлттэй байгаа учраас энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зорилготой хүмүүсд төрөөс нааштай хандаж байгаа. Гэвч цэцэрлэг, сургууль байгуулах нэрээр газар аваад түүн дээрээ оффисийн барилга босгож, иргэдийн итгэлийг алдаж буй тохиолдлууд цөөнгүй. Яг ийм асуудлаас болоод маргаан үүсээд байгаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын 5 дугаар байрыг зорилоо.  

Сүхбаатарын нэрэмжит Улсын тэргүүний 2 дугаар бүрэн дунд сургуулийн зүүн талд байрлах 5 дугаар байрны нэг давхарт “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Энэ цэцэрлэг тус байранд үйл ажиллагаа явуулаад 10-аад жил болж байгааг байрныхан хэллээ. Гэвч энэ намраас гэнэт хашаа барьж газар ухаж эхэлсэн тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Гадаа нарлаж суусан ахмадуудаас юу болсон талаар тодруулахад “Уг нь Түлэнхийн төвийн/хуучин/ урд замын наад талд хэдэн сандалтай талбай байдаг байсан юм. Бид гарч суугаад нарладаг байлаа. Гэвч сүүлийн хэдэн жил барилга барьсаар хэсэгхэн газар үлдсэн байсныг нь нэг өглөө сэрэхэд л хашаалаад авчихсан байх юм. Тэгээд юу болов гэсэн барилга барихаар нүх ухсан байна лээ. Тэгэхээр нь бариулахгүй гэж эсэргүүцсэн хамгаалалтын албаны залуусаар мануулж байгаад нүхээ ухсан. Бидний эрүүл аюулгүй амьдрах орчныг ингэж булааж болохгүй биз дээ” гэв. Мөн “барилга барихаар ухсан газар нь сангийн хоолой байрлаж байгаа учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах үед засварлах боломж хомсдож байна. Цаашлаад зарим айлынх нь цонх таглагдлаа” хэмээн гомдоллов.

Үнэхээр ч 5 дугаар байрны түлэнхийн төвийн балгас руу харсан хэсэг нар харахад хэцүүхэн болжээ. Оюутан байхдаа энэ хэсгээр их л явдаг байж. Гэвч тэр үед байсан модод, иргэд амарч, нарлах сандал, саравч зэргээс нэг ч зүйл үлдээлгүйгээр барилга, байшин барьжээ. Харин хэсэгхэн газар үлдээд байсныг нь ийнхүү хашаалж, барилга барихаар болсонд иргэд бухимдалтай байгаа аж. Барилга барихаар газар ухсуулсан хүн нь Д.Отгонжаргал гэх. Тэрээр 5 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөлөг” цэцэрлэгийн захирал юм. Түүнтэй холбогдож учир явдлыг тодрууллаа.

- Тавдугаар байрны гадаа барилга барихаар нүх ухсан байна. Тус барилга нь ямар зориулалттай вэ. Зөвшөөрөлгүй газар ухаж, барилга барих гэж байна хэмээн иргэд мэдээлсэн?
-Манай “Бөмбөлөг” цэцэрлэг байгуулагдаад 10-аад жил болж байна. Тавдугаар байрны иргэд сайн мэднэ. Өнгөрөгч хугацаанд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх стандартад нийцсэн цэцэрлэгтэй болохын тулд цэцэрлэгийн тусгай байр барих шаардлагатай болсон. Тиймээс холбогдох албаныханд нь хандахад тус газрыг зааж өгч, зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрлийн дагуу барилга барихаар болж хөрөнгөний асуудлаар шийдээд эхлүүлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Холбогдох зөвшөөрөл бичиг баримт нь бүгд бий. Сонирхсон бүх хүмүүст үзүүлж харуулж байгаа.

-Зөвшөөрлийг хаанаас хэзээ авсан бэ?
-Манай цэцэрлэг 2004 онд энэ 5-р байрны нэгдүгээр орцонд байгуулагдсан. 2005 онд албан ёсны зөвшөөрлүүдээ аваад, 2007 онд дүүргийн захирамжтай байж байгаад, 2011 онд Нийслэлийн захирамжтай болсон. Ингээд 75 хүүхдийн  12x21.8 хэмжээтэй стандарт цэцэрлэг барихад газраа сунгах хэрэгтэй болсон болохоор 2013 оны тавдугаар сард Нийслэлийн газрын албанд хандсан. Есдүгээр сардаа 389 мкв болоод газрыг нь нэмэгдүүлсэн гэрчилгээ гарч ирсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2014 оны наймдугаар сарын 28-нд авсан. Түүнийхээ дагуу хөрөнгө оруулагч нартайгаа гэрээ хийгээд ажлаа эхлүүлэх гэтэл иргэд  хашаа буулгачихсан болохоор барилгын ажил түр зогсоод байна.

-Оршин суугчид нүх ухаад дулааны шугам гэмтээчихлээ гэсэн. Ер нь хэдэн давхар барилга барихаар болсон бэ. Айлууд нарын гэрэл халхалсан барилга барих гэж байна гээд байгаа?
- Барилгын зураг төсөл бүгд стандарт шаардлагын дагуу гарсан. Хоёр давхар 75 хүүхдийн цэцэрлэг барих юм. Бид байгалийн гэрэл яаж тусах вэ гэдгийг тооцож, дүрэм журмын дагуу цэцэрлэгээ барьж байна. Нэг хоёр давхарын айлуудад байгалийн гэрэл орно.
Дулааны шугам гэмтсэн асуудал огт байхгүй. Гурван давхарын дэлгүүрийн кабель гэмтсэн гээд ирэхэд нь манайхаас шалтгаагүй гэдгийг барилга барьж байсан гүйцэтгэгч компанийн хүмүүс тайлбарлаад явуулсан байна лээ.

-Газрын албанаас танайхыг зөвшөөрөлгүй баригдаж байгаа тйимээс хашаагаа буулга” гэсэн тушаал гаргасан гэх юм. Энэ талаар тайлбарлаач?
- Газрын албанаас “Танай цэцэрлэг барих гэж байгаа газар дээр нэг иргэн блокоор өргөтгөл хийчихсэн байсан. Тэрнийг буулгах гэсэн чинь танай ажил зэрэгцээд байна. Тиймээс танайх барилгын ажлаа түр хүлээгээч. Бид буулгалтаа хийе” гэж ярьсан. Бид барилгын ажлаа эхлүүлэх гээд гэрээгээ хийчихсэн болохоор сул зогсолтын мөнгө төгрөг гарах гээд байна гээд ажлаа эхлүүлсэн. Газрын албаныхан харин оройн цагаар тэр иргэний блокон өргөтгөлийг буулгахаар болсон. Ийм л  зүйл болсон. Газрын албанаас өөр зүйл яриагүй.

-Тэр блокон барилга нь зөвшөөрөлгүй юм уу?
-Тэгж ойлгосон. Тиймээс ч газрын албанаас буулгах гээд байгаа юм билээ.  

-Яагаад заавал иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран байж энд цэцэрлэг барих гээд байгаа юм бэ. Өөр газар олдоогүй юм уу?
-Анхнаасаа энэ байрын нэгдүгээр давхарт байрлаж байсан цэцэрлэг. Эндээ л цэцэрлэгээ барина гээд хамаг материалаа бүрдүүлчихсэн байсан. Хөрөнгө оруулалтаасаа болоод  л жаахан удаан хүлээчихлээ. Түүнээс биш эртнээс барилгын ажлаа эхлэх боломжтой байсан. Хороо, СӨХ гээд л бүгд зөвшөөрч дэмжээд байсан болохоор иргэдийг ингэж эсэргүүцнэ гэж тооцолсонгүй.

-Тэгээд иргэдийг эсэргүүцээд байсан болохоор хамгаалалтын албаныхныг хөлсөлсөн юм уу?
-Үйл ажиллагаагаа эхлэх гэхээр байрны иргэд гарч ирээд хашаа нураагаад байсан. Тэр бүрт нь барилгын компанийн ажилчид хашаагаа барьж босгож байсан. Сүүлдээ дийлдэхгүй болохоор нь хамгаалалтын албаны залуусыг хөлсөлсөн байна лээ. Би ингэж хүч хэрэглэж болохгүй гэж барилгын компанийханд хэлсэн. Гэхдээ нэг л өдөр хөлсөлсөн.

-Таныг байрны иргэд “тохиролцьё, мөнгө өгье” гэж хэлсэн гэх юм?
-Огтхон ч тийм зүйл байхгүй. Харин хашаа нураагаад байсан иргэд дундаас тиймэрхүү санал гарч ирж байсан. Би зохих бүх зөвшөөрлийг нь авсан учраас илүү төлбөр төлөх шаардлагагүй гэж үзсэн.

-Барилгын хөрөнгө оруулалтыг хэн хийж байгаа вэ. Цэцэрлэгийн барилга хэчнээн төгрөгийн санхүүжилтээр босохоор төлөвлөсөн бэ?
-Хувь хүмүүс хөрөнгө оруулсан. Гэхдээ нэрийг нь хэлээд яах вэ. Цэцэрлэгийн барилгыг 837 сая төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Уг нь ажил саадгүй явбал 45 хоногийн хугацаанд бариад дуусчихна гэж төлөвлөсөн.

“Бөмбөлөг” цэцэрлэгийн захирал Д.Отгонжаргал хувьд цэцэрлэг барихаар зохих бүхий л зөвшөөрлийг авч, улмаар 75 хүүхдийн стандартад нийцсэн цэцэрлэг барихаар зориглосон боловч хөрөнгийн асуудлаас болж хоног хугацаа алджээ. Удаж удаж хөрөнгөө шийдвэрлэж, цэцэрлэгээ барихаар болтол иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан дүр зургийг эндээс харж болно.

Эсэргүүцэл илэрхийлж буй иргэдийн дундаас “мөнгө өгөөд барилгаа барьж болно” гэх саналууд гарч байсан тухай Д.Отгонжаргал хэлж байлаа. Бид чинь баар, ресторан, зочид буудлын барилгыг үг дуугүй бариулчихдаг хэрнээ хэдэн бяцхан үрсдээ цэцэрлэгийн алга дарам газар өгчихөж чаддаггүй, түүнээс ашиг хонжоо хайсан яачихсан улс вэ хэмээн гайхмаар.

Өчигдөрхөн ногооноороо байсан нарлаж суудаг газар өнөөдөр барилга байшин босч хүн алхаж гишгих ч зайгүй болж нягтаршиж байгаа Улаанбаатар хотын өнгө төрх. Үүний л адилаар Д.Отгонжаргал барилга барихаар зохих бүхий л зөвшөөрлийг нь авчээ. Гэхдээ бусадтай адилаар зочид буудал барих гэсэнгүй. Харин олон жил хүчин зүтгэж буй боловсролын салбартаа үнэнч байж “бөмбөлөг” цэцэрлэгээ өнгөжүүлэхээр зорьсон тухай тайлбарлаж байна. Бидний нийслэлд цэцэрлэг хэрэгтэй. Гэвч түүн шиг ажил эхлүүлээд шат шатны дамжлага бүрийг нь давж чадалгүй няцаж байгаа хэчнээн иргэн бий бол.
5 дугаар байрны иргэд Д.Отгонжаргалыг бус харин энд барилга барихыг зөвшөөрсөн, цаана нь баригдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа олон давхар дэлгүүр,  ресторанд зөвшөөрөл өгсөн дээд удирдлагуудыг л буруутгах ёстой байх. Тэд барилга барих зөвшөөрөл өгөөгүй бол хэн ч дур мэдэн газар ухахгүй. Харин нэгэнтээ гишгих зайгүй болтол нь барилга барих үед чимээгүй байсан оршин суугчид хүүхдийн цэцэрлэг барих гэхээр яагаад дургүйцээд байгааг ойлгож ядах юм алга л даа.

 Бүгд л цэцэрлэг, сургууль барихаар зөвшөөрөл авдаг ч яг үнэндээ зочид буудал барьдаг учраас. Гэхдээ Д.Отгонжаргал “энд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулна. Өөр үйл ажиллагаа явуулбал нураахад харамсахгүй” гэж хэллээ. Иргэд оршин суугчид зөвшөөрвөл энд цэцэрлэг баригдана. Ямар ч дарга удирдлага зөвшөөрөл олгосон бай иргэдийн зөвшөөрөл хүчтэй.   

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Duya 2014-10-02 14:35:51
    Huuhdiin tuluuu yum hiij bhad ta nar ysn sonin uudgui humuus be, hichneen olon huuhed tsetserleggui gertee harah hungui hund hetsuu bdald bgaag medej baina uu? Tsonhiig chn haahgui gj bgaa yum bishuu humuusee bugdiig tootsoolon gargasan gej bainasht, ene
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах

  • Duya 2014-10-02 14:35:36

  • Duya 2014-10-02 14:35:35

  • Duya 2014-10-02 14:35:29

  • Duya 2014-10-02 14:35:26

  • Duya 2014-10-02 14:35:22

  • Duya 2014-10-02 14:35:15

  • Duya 2014-10-02 14:34:56

  • Duya 2014-10-02 14:34:48

  • Duya 2014-10-02 14:34:44

  • Duya 2014-10-02 14:34:36

  • Duya 2014-10-02 14:34:24

  • Duya 2014-10-02 14:33:43

    • Duya 2014-10-02 14:33:58

  • odko 2014-09-21 14:59:46
    Uur gazar ochood tsetserlegee bariachdee,Tegej ih huuhdiin tuluu sanaa taviad bgaa yum bol,huuhdiin ner barij hudlaa biznes hiihee bolivol taarna
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2014-10-02 14:04:48
      Yum hh gj yavaa negnee demjihiin orond dandaa ingej daramtaldagaa bolimoor yuma. Huuhdiin sain saihni tuluu ZA gj helcgeey orshin suugchid ni. Tegeed cecerlegee barihhar ni huuhduudee, duu naraa, ach guch naraa ugcguuhuu bodoo.
      202.179.22.206
      Мэдэгдсэн Хариулах
  • odko 2014-09-21 14:52:26
    UU,Otgonjargalaa boliochee,arai ch dee,barag ailiin tsonh haah shaham shoroogoo ovoolood orhichihson, haaha ni barilga barih geed bgaa yum be, Orshin suugchdiin eserguutsdeg zuv sh dee
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • odnoo 2014-09-21 14:47:46
    Zuvshuurul olgoson UB hotiin erunhii tuluvluguunii gazariin mergejiltnuud murdugduj bgaa durem jurmaa meddegyi yumuu,yahaaraa ailiin tsonh haasan.bohir ,dulaanii shugamtai gazar barilga barihiig zuvshuurdug bnadaa,Bas orshin suugchdiin sanaliig hargalzahg
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdee 2014-09-21 14:28:21
    injeneriin shugam suljeen deer bas tegeed ailuudiin tsonh haaj barilga barina gez yu baidag yum davarsan amitan be.bolioch.
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • SHINEE 2014-09-21 14:19:18
    Orshin suugchdiin zuv sh dee.hen tegej tsonhoo haalgaj barilga bariulahiig huseh vedee.Sain temtseerei.amjilt husye
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • enhee 2014-09-21 14:15:36
    unuu ued orshin suugchidin olonhiin sanaalaar assuudliig shiiddeg bolson bolohoor nitiin ezemshliin gazart tegej barilga barina gez duraaraa aashil bolohgyi bailgyi,dee Otgonjargal guai
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganbaatar 2014-09-21 14:04:09
    Naad avgai chin hudlaa yarij bna. Dulaanii shugam gemteegeed manai bair haluun usgui bolson
    103.229.120.78
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2014-09-21 14:04:00
    ulsiin tsetserleg barih geheer gazar oldohgyi murtluu,huviin teserleg barih gazar yagaad olddog yum bol,ene basl heel hahuul baihdaa..Tegeed ch orshin suugchdiin tav tuhiig aldagduulan tsonhiig ni haaj barilga barina gez baihgyi bailgyi,.Tseyserleg nereer
    103.229.123.192
    Мэдэгдсэн Хариулах
  • энхмаа 2014-09-20 06:57:05
    та цэцэрлэг л барих нь үнэн юм бол ямар ч байсан цэцэрлэгээ бариарай, Амжилт
    112.72.9.202
    Мэдэгдсэн Хариулах
    • Гэрэлт-Од 2014-09-20 06:59:53
      хүүхдийн төлөө зүтгэж яваа танд баяр хүргэе. Сайн үйлсээ улам өргөжүүлэх хэрэгтэй. Хүн бүр ийм сайн үйлс бүтээцгээе, amjilt
      112.72.9.202
      Мэдэгдсэн Хариулах
  • Соко 2014-09-20 03:03:53
    Наад газрын зөвшөөрөл чинь 5 жилийн хугацаатай байсан 5 жилийн дараа барилгаа нурааж авч явахгүй нь мэдээж шүү дээ. Хөрөнгө оруулсан хүмүүс чинь ирээдүйд энэ газарт шунаж ирээдүйн зочид буудал баараа барина шүү дээ.
    150.129.142.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Соко 2014-09-20 03:03:47
    Холбогдох байгууллагуудад хандана. Тэгээд ч ямар ч барилгын норм хангаагүй байж яаж худлаа хэлж чадаж байна. Орон сууцнаас 5м хүрэхгүй газар ухаж байгаа биз дээ. Нийтийн эзэмшлийн талбайгаа иргэд нь мэдэх эрхтэй биз дээ.
    150.129.142.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Соко 2014-09-20 03:03:30
    Tegej l tsetserleg barih geed bval uur gzar barihgui yu, ter busad ресторан баар гээд байгаа газрын барьсан барилга цонхыг нь хааж байгаа иргэдээс бид тэс ондоо хэзээ ч тэгэж цонхоо хаалгаж бариулахгүй бид ч эцсээ хүртэл тэмцэнэ.
    150.129.142.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Narantuya 2014-09-18 23:26:05
    Eh ornihoo buteen baiguulaltad baga ch bolov huvi nemree ojuulj bga hunee demjey
    202.179.27.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Narantuya 2014-09-18 23:25:36
    Eh ornihoo buteen baiguulaltad baga ch bolov huvi nemree ojuulj bga hunee demjey
    202.179.27.74
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2014-09-18 07:20:40
    та СӨХ-ийг худалдан авсан ч суугчдыг худалдан авч садахгүй ээ
    103.11.194.218
    Мэдэгдсэн Хариулах