Ц.Амгаланбаатарыг ирүүлэх ёстой гэсэн шалтгаанаар шүүх хурал түр завсарлав
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурлыг 14:00 цаг хүртэл  түр хойшлууллаа.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Б.Хурц “Ялтнуудад эрүүдэн шүүх даалгавар би өгөөгүй. Надад хамаагүй хэрэг” гэв.
 
Г.Эрдэнэбат: Би хариуцлага хүлээх ёстой бол хүлээе
 
УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат “Эрүү шүүлт тулгасан эсэхийг тогтоолгож байгаад хариу өгье. Мэдэгдэх боломжгүй зүйл бас байдаг л даа. Би хариуцлага хүлээх ёстой бол хүлээе. Эрүүдэн шүүх тийм үүрэг өгсөн гэх хүнээс наад асуултаа асуу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр байгаа олон тохиолдлыг та нар тооцохгүй юу даа.  Энэ хэрэг олон жил ужгирсан гэдгийг ойлгоорой.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг маш олон баримтаар нотлогдсон” гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-07-24 06:03:40
    Iim el tod bh zvil deer herev shvvh buruu shiidver gargawal, estoi uuduu haysan chuluu uuriin tolgoi deer buuh bhda mgl.in ard tvmenig arai doromjilohgvi bh gj ...
  • Hurts 2019-07-23 12:27:26
    Ene Hurts er ni ikh sonin nuhur shuu. Zorigiin hergeer dalimduulj ene nuhur l zoolchihson yum shig baigaa yumdaa
  • Баатар 2019-07-23 07:07:13
    Батзандан, Нямдорж нарыг оролцуулж мэтгэлцүүлэх хэрэгтэй
  • Зочин 2019-07-23 05:37:45
    Шүүх хурал гэж байнга хойшилж байдаг гаж тогтолцоог хэзээ цэгцлэх вэ. Энэ цэгцлэгдээгүй цагт шударга шүүхийн тухай яриад ч хэрэггүй.