Замын хөдөлгөөний бүтцийг өөрчилнө
Автомашины түгжрэлийг бууруулах зохицуулалтыг ирэх сарын 15-наас хийхээр болжээ. Энэ хүрээнд нийслэлийг гурван бүст буюу А, В, С бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчилнө гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Хотын А хэсэгт дугаарын хязгаарлалтайгаар зорчих бол В хэсэгт баруун 4 замаас зүүн 4 зам хойшоо их тойруу орж байгаа аж.

Тодруулбал, А бүсчэлд явж байгаа зам тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд ороогүй, тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй, торгуультай, даатгалаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм байна.

Харин В хэсэг дээр автомашин тэгш, сондгой дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хотын төв хэсэг маань замын хөдөлгөөний ачаалалгүй болно гэж үзжээ.

Тэгвэл хотын зах хэсгийг С бүс болгосон бөгөөд энэ хэсэгт иргэд машинаа тавиад хотын төв хэсэг рүү нийтийн эзэмшлийн унаанд зорчих юм байна. А,В бүсчлэлийн тоог нэмэгдүүлж, төлбөртэй болгох зохицуулалтыг хийхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, шинэ зохицуулалтаар ямар ч зөрчилгүй жолооч хотын төв рүү нэвтэрч, төлбөртэй зогсоолд машинаа тавина.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar 2019-07-28 05:04:33
    mash zov
  • hi 2019-07-24 11:47:38
    а,в бүсүүдэд амьдардаг хүмүүс яах юм бэ машинтайгаа гарч орж болохгүй юэ
  • зочин 2019-07-24 02:00:07
    Торгуулийн хэмжээг нэмэгдүүлж ард түмнийг ядууруулах шинэ арга. Ард түмэн ядуу дуулгавартай бол хэнд ашигтай вэ авилгачин дарга нарт
  • zochin 2019-07-23 13:32:07
    TAXI, TAXI, TAXI, UBCAB, UBCAB - ingeed asuudal shiidegdene
  • hi 2019-07-23 06:23:42
    Zuv sanaa bna, Bi ch yavahgui chi ch yavahgui baisnaas deer
  • Beke 2019-07-23 05:08:45
    Hotiin tuvd Ih delguuriin hajuud gertei hun yana gesen ug ve? Uzleg onoshlogoond orson murtluu geriinhee uudend mashin tavihdaa tulbur tulmuurgui l bnashd.
  • H 2019-07-23 04:59:56
    Hutsdag har hulgaichuud ve yadarsan ard tumnee daapaalj hanahgui yumaa zamaa shineertavi urgun bolgo bod setge
  • аааа 2019-07-23 03:56:10
    маш зөв шүү