Какирюү Г.Ананд зургаа дахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё буюу долдугаар сарын тэмцээн монгол аваргуудын өрсөлдөөнөөр өндөрлөв.
Уг нь тэмцээн эхэлдгээрээ л эхэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл аваргатай, арслантай, заантай гэсэн үг л дээ. Хоёр аваргын гадна тэдэнтэй гол өрсөлдөгч байх учиртай дөрвөн ч озеки (арслан гэв) хоёр ч сэкиваке {заан гэв) байсан юм. Гэтэл энэ башё манай наадамтай давхацсан болоод хараанаас жаахан хөндийрсөн буюу эхний долоо хоногийн дараа үзэхэд ганцхан озеки үлдэж. Гурав нь хаачив гэтэл тэмцээний замд гэмтлийн улмаас орхигдож. Үлдсэн нэг озеки Такиясү 10 дахь өдрийн дараа бас тэцмээнийг орхив. Секиваке цолтой барилдсан Митакаүми, Тамвааши нар төдийлөн сайн барилдахгүй байлаа. Энэ үед тэмцээн сонирхол багатай ч юм шиг байдалд орсон. Харин хоёр аварга аваргын буйраара манлайлж явсан юм.

Бас дороос залуу сүмочид гаргуун сайхан барилдаж тэмцээний уур амьсгалыг өөрчилж байв. Даангүй Тэрүзиши,
Энхо нар сүмод жишиг бөхчүүд яаж барилдахын үлгэр жишээг харуулж чадсан Тэрүзиши гэхэд хэнтэй ч таарсан эмээхгүй барилдсаар 11 давсан бол бусдынхаа дэргэд хүүхэд шиг харагдах Энхо гэгч хэний ч санаанд багтамгүй сайн барилдаж тавин хувиа хийж энэ хоёр тусгай шагнал хүртсэн юм. Тэгвэл өмнө нь чимээгүйхэн шиг л барилдаж байсан Томоказе аваргыг хүртэл орхиж мөн 11 даваа авч тусгай шагналтан болов. Түрүү бөхийн төлөө Монголын хоёр аваргатай өрсөлдөх хүн байсангүй ч хамгийн сүүлчийн өдөр хүртэл хэн түрүүлэх нь тодорсонгүй. Бүр 15 да ёкозүна Какирюү Г.Ананд унаатай, Хакүхо М.Даваажаргал хоёр унаатай түрүүг булаалдав. Хэрэв Хакүхо давбал нэмэлт барилдаан гарах байсан. Гэтэл  хоёр аварга энэ тэнцүү хүч үзсэн барилдаан хийж Какирюү давснаар 14 даваатайгаар мэргэжлий сүмод зургаа дахь түрүүгээ авч эзэн хааны цом гардлаа. Тэр энэ оны тавдугаар сард түрүүлсэн шиг  сайхан барилдаанаа үзүүлж чадав.  Дээд зиндааны монгол бөхчүүдээс  Ичиножёо А.Ичинноров алдаг оногхон давсаар есөн даваа авав. Секиваке цолтой дэвжээнд гарсан Тамавааши Г.Мөнх-Оргил ердөө тав давж цолоо хамгаалж чадсангүй.  Харин Дайшехо Шижирбаатар  зургаан даваатай тэмцээн өндөрлүүлэв. Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Хакүхо аварга 43 гэсэн тоо барьж зогсоно лээ. Миний түрүү энэ шүү гэсэн үг байх л даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Надмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.