“Монгол Хьюндай Автомотив”-ынхан Монгол Улсын хууль дүрмийг эс тоов
“Соната-8” авсан хүнд дугаарын хязгааралт хамаарахгүй”...Хууль дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөндөө ёс зүйтэй оролцдог жолооч бүрт энэ үг хачин сонсогдож байгаа нь мэдээж.

Тэгвэл 25 дугаар телевизээр цацсан “ Соната-8” автомашины рекламны шинжтэй энэ  мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, шүүмж дагуулсаар байна. Учир нь “Монгол Хьюндай Автомотив” компанийнхан маш том алдаа гаргаж, Монгол Улсын замын хөдөлгөөний хууль журмыг зөрчиж, иргэдийг төөрөгдүүлсэн  мэдэгдэл хийлээ. Энэ бол“Соната-8” авсан хүнд дугаарын хязгааралт хамаарахгүй” гэх үгсийг  сурталчилгаандаа “шигтгэсэн” явдал юм.
Аливаа, реклам зар сурталчилгаа өөрийн гэсэн хэм хэмжээтэй байдаг. Гэтэл тэр хэм хэмжүүрийг тус компанийнхан аль хэлийн давсан бололтой.
Иймээс олон нийтийн сүлжээгээр иргэд дургүйцлээ илэрхийлж,” Монгол Улсын хууль дүрмийг зөрчлөө. Тэгээд энэ машиныг худалдаж авбал, таван өөр Улсын дугаар дагалдуулж өгөх үү, эсвэл дугааргүй машинаар замын хөдөлгөөнд оролцох уу. Монгол Улсын хуулинд ийм зүйл байхгүй “зэргээр сэтгэгдлүүдээ үлдээсээр байна.

Ямартаа ч тус компани ямар учраас ийм утгагүй сурталчилгааг сонгож, иргэдийн тархийг угаах гэж оролдсон нь тодорхойгүй ч өнгөрсөн зургаадугаар сард Цагдаагийн Ерөнхий газарт Хьюндай брэндийн 19 ширхэг автомашин хүлээлгэн өгсөндөө бардсан уу гэх хардалт ч явж байна.
Иймээс шударга өрсөлдөөнийг хянах Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Замын цагдаагийн газраас энэ асуудлыг анхаарна гэдэгт иргэд найдаж байна.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-09-25 03:51:13
    Genco Battulga, Golomtiin Baysgalan 2t huuli hamaagui yum blgui de
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-09-18 12:53:44
    hohi chini mongolin tur iim huchgui ym chini
    122.201.20.118
    Мэдэгдсэн Хариулах
    • KAKAKA 2014-09-25 03:50:14
      mal
      203.91.116.34
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-18 10:23:33
    Магадгүй уг машиныг худалдан авсан хүнд, дугаарын хязгаарлалттай өдөр нь энэ компани өөр машин үнэгүй гаргаж өгч үйлчилж байх юм байлгүй. Тэрнээс өөрөөр \"хамрагдахгүй\" байж харагдаач...
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 09:09:42
    манай компанийн үйлдвэрлэсэн хутгаар хүн албал ял эдлэхгүй гэдэгтэй ижил ойлгогдож байна
    150.129.140.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-18 04:51:38
    Ezen ni Genco Golomtiin Bayasgalan hoyor sh de!
    162.202.135.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 04:30:32
    Батүүлийг шалга. Буруу рультэйг ад үзэн солонгос машинд тал зассан Батүүлд ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү?
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • bagi 2014-09-18 03:43:51
    Ulaanbaatart orohgyi toirood davhiad baival bolno l doo , ha ha
    112.72.13.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Жолооч 2014-09-18 03:10:09
    Үгүй ээ, Солонгос нь биш, монгол эзэд нь ингэж байгаа юм. Монгол талын эзэд нь ямар хүмүүс байдаг юм бэ? Тэднийг л харахад мэдэгдэнэ шдээ.
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 02:40:07
    Даврагсадад даруулга хэрэгтэй, АТГ-с шалгах хэрэгтэй. Сар бүр тэдгээр машинаас 50.0 төг авч байя.
    112.72.13.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Benz 2014-09-18 01:59:33
    Муусайн солонгосууд хол очиж хуцацгаа
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах