Монголын баг тамирчид гуравт орлоо
Спортын шинэвтэр төрлийн нэг жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчид, өсвөр үеийн тамцээн Улаанбаатар хөтноо дөрвөн өдөр үргэлжилж ням гаригт өндөрлөв. Жюү жицү гээд байгаа энэ төрөл бол бөхийн бүх төрлийг нэгтгэсэн тулааны спорт юм. Энэ төрөл Монголд “хөл тавьсан” нь 2007 он. Манай шилдэг жүдоч Г. Дашдаваа, Б.Мягмардорж, одоо Жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байгаа О.Болд-Эрдэнэ нар Монголдоо үүсгэн байгуулагчид гэдэг. Монголын тамирчид 2010 оноос УАШТ-ийг тогтмолжуулжээ.

Тив, дэлхийн чанартай тэмцээнд баг, тамирчдаа оролцуулж эхэлсэн нь бол үүнээс ч түрүү байв. 2008- 2018 оны хооронд манай жюү жицүгийн баг, тамирчид олон улс, тив дэлхийн тэмцээнээс нийт 380 гаруй медаль авсан байна. Анх 2008 онд Д.Мөнхбаясгалан Киргизийн Бишкект болсон тэмцээнээс алтан медаль хүртсэн бол 2010 онд Б.Одхүү, М.Сугар нар уг амжилтыг үргэлжлүүлсэн юм билээ. Гэвч монголчууд жюү жицү гэж өнгөцхөн мэдлэгтэй байлаа. Тэгвэл сая Азийн АШТ-ийг үзээд гайгүй мэдцэг болох шиг. Нээрээ л жюү жицүг үзэхэд файтинг буюу тулааны төрлөөс эхлээд жүдо, самбо аль алиных нь элементийг нэгтгэсэн нь харагдаж байна. Энэ удаагийн тэмцээн дотроо дөрвөн төрлөөр болсон. Тайландын шилдгүүдийн сонирхуулсан үзүүлэх тоглолтоос тэр бүхнийг харж болно.Ур чадвар илүүтэй шаарддаг төрөл  гэдэг нь ч мөн харагдана.

Тэмцээн  өндөрлөхөд оролцсон 24 орноос16 улсын баг, тамирчид ямар нэг медальтай, харин найман улс медальгүй буцаж байгаа дүн  гарчээ. Тайландын тамирчид 22 мөнгө, есөн хүрэл медальтайгаар  үнэмлэхгүй ялалт байгуулав. Казахстаныхан хоёрт жагссан бол  манай баг, тамирчид зургаан алт, есөн мөнгө, 15 хүрэл медальтай гуравт орлоо. Манай насанд хүрэгчдээс эмэгтэй +70 кг-д ОУХМ Б.Хулан эрэгтэйчүүдээс 77кг-д Т.Мөнх нар эхний өдрүүдэд аваргын тавцанд зогссон юм. Нийт 400 тамирчдаас цойлж гаран медальд хүрнэ гэдэг амаргүй л байсан болов уу. Тэгэх тусмаа жюү жицү гэх тулаан голлосон төрөлд...
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Цэрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-23 01:18:49
    бичсэнээ нягталж бай тайланд алт авсан байлгуйдээ