''Avengers-End game'' хамгийн өндөр орлого олов
Арван жилийн турш бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны байраа хадгалсаар ирсэн "Аватар" Марвелийн гурав дахь бүтээл болох "Авенжирс-Сүүлчийн тулаан"-д байраа тавьж өгчээ.

Ингэснээр "Аватар" хоёрт орж, "Титаник" удаалсан байна. Авенжирсийн сүүлчийн анги хоёр тэрбум 789 сая ам.долларын ашиг олж тэргүүлэв. Дисней энэ оны эхээр 71 тэрбум ам.доллараар "Аватар"-ын эрхийг XXI зуун фоксоос худалдан авчээ. Ийнхүү Дисней 2021-2027 он хүртэл "Аватар"-ын дөрвөн цувралыг гаргахаар төлөвлөж байгаа аж.  Алдарт кино найруулагч Жеймс Камерон киноныхоо санааг 1990-ээд оноос хойш боловсруулж ирсэн билээ. Алан Хорн "Авьяаслаг кино уран бүтээлчдийн өрсөлдөөн супер баатруудын сонирхолтой бүтээл болон Пандоро гаригийн адал явдлууд цаашид хэрхэн өрнөхийг тэсэн ядан хүлээж байна" гэв.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine