Экспорт 10.0 хувиар өслөө
Монгол Улс 2019 оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.9 тэрбум америк доллар, импорт 2.9 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны 6 дугаар сард экспорт 675.6 сая америк долларт, импорт 578.7 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 75.8 сая америк доллараар буурч, импорт 29.9 сая америк доллараар өссөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 492.3 (7.8%) сая америк доллар, үүнээс экспорт 357.6(10.0%) сая америк доллараар, импорт 134.7 (4.9%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний хагас жилд 822.2 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 223.0 сая америк доллараар өсөж, 1.0 тэрбум америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 6 дугаар сард 96.9 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 105.7 сая америк доллараар буурсан байна. Экспорт 2019 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 357.6 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 135.7 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 134.7 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 105.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.8 хувийг эзэлж байгаа бол импортын 68.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

П.Анир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-22 14:13:28
    Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импортыг бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй байна. Ер нь гаднаас хүний бүтээгдэхүүн импортлох шаардлага бага даа. Чихэр л байх. ...
    150.129.142.77
    Мэдэгдсэн Хариулах
  • matilda 2019-07-22 10:44:55
    Hi do you need a loan if yes please contact us by email: matildalecoustre@gmail.com wathsapp: +22 995 414 913
    197.234.221.97
    Мэдэгдсэн Хариулах