Элон Маскийн бүтээсэн тархины чип аюултай юу?
Мэс заслын роботын тусламжтайгаар тусгай электродууд агуулсан компьютерийн чипийг хүний тархинд суурилуулах тэрбумтан Элон Маскийн шинжлэх ухааны төсөл өнгөрсөн долоо хоногт дэлхийд шуугиан дэгдээгээд байгаа билээ. Энэхүү шилжүүлэн суулгасан эд нь чихний хажууд яг л сонсголын төхөөрөмж шиг байрлах бөгөөд утасгүй сүлжээгээр холбогдох аж.

Маскийн найдаж буйгаар түүний "Неролинк" хэмээх энэхүү бүтээл нь энгийн ухаалаг утсыг удирдаад зогсохгүй телепатын харилцааны гүүр болох боломжтой юм. "Неролинк"-ийг 2016 онд санаачлан боловсруулсан бөгөөд хэдийнэ харханд шилжүүлэн суулгасан эд байрлуулсанны дээр Маск өөрөө ч энэхүү төхөөрөмжийг сармагчин дээр туршиж, компьютертэй холбосноо зарласан билээ. Хүн дээрх туршилтаа тэрээр ирэх жилийн сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Учир нь АНУ-ын Хүнс, эм судлалын төвөөс энэхүү судалгаандаа зөвшөөрөл авсны дараа энэ туршилтыг эхлэх учиртай. Ямартаа ч CNN-д өгсөн ярилцлага өгсөн нэлээд тооны судлаачид "Неролинк" нь саажилтад өртсөн, хүний гарт орсон олон өвчтөнд өөрийгөө илэрхийлж, жинхэнэ харилцаанд орж, бие даасан байдалтай болоход нь тусална гэж найдаж байна.

Элон Маскын хэлж буйгаар тухайн хүнийг сандалд суулгаад, робот чих хавьцаа нь чипийг суулгаснаар энэ мэс засал дуусах аж. Өөрөөр хэлбэл, чип суулгуулахын тулд эмнэлэгт удах шаардлагагүй, хэдхэн минут л зарцуулах гэнэ.

Түүнчлэн утасгүй шилжүүлэн суулгах эдийн гавлын ясны дотор роботууд суулгаж өгөх учир шарх гэхээр зүйл бараг үлдэхгүй гэж тэр хэлэв. Гэвч гавал дотор аливаа төхөөрөмж оруулан суурилуулна гэдэг нь мэс засал хэвээр байгаа юм. "Энэ бол мэс засал. Тиймээс эрсдэлтэй хэвээр гэсэн үг. Хамгийн энгийн мэс заслын үеэр ч хүн амиа алдах эрсдэлтэй байдаг" гэж хүний мэдрэлийн системийн судалгааны төв болох "de Sa"-гаас мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.