“БММЗ” нэрийн автобусны эцсийн зогсоолыг Мишээл экспо руу шилжүүлэх төлөвлөлт

Мишээл групп ХХК нь 2019 оны зургаадугаар сараас эхлэн “Мишээл фүүд стрийт” энтертаймент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны эцсийн зогсоолыг Мишээл 2 объектын хойно шилжүүлсэн.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний БММЗ нэрийн эцсийн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 2019 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Мишээл экспо хүртэл сунгаад байна.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо”, Ч: 61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:58 “3, 4-р хороолол – БММЗ” чиглэлүүдийн замналд дараах өөрчлөлтүүд орж байна

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.







НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.