АНУ-ыг хэт халалт ''шарж'' байна
АНУ-ын өмнөд болон төв хэсэгт цаг уурын асар их халалт нүүрлэснийг "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Өчигдөр тус бүс нутагт дулааны хэм фарангейтийн 106 хэм буюу 41 цельсийн хэм хүртлээ халжээ. Улмаар иргэдийг Вашингтон дахь сэрүүцүүлэх төвүүдэд шилжүүлсэн байна.

Тасалгааны агаар хөргөх төхөөрөмж ажиллаж байгаа ч энэ нь нөхцөл байдлыг эерүүлэхэд хангалттай нөлөөлж чадахгүй байгаа юм. "Плейнс муж улсаас Миссипи суурин, өмнөд эрэг хүртэл тэр чигтээ асар их халуун байна" гэж Цаг агаарын урьдчилсан төлөв тодорхойлох төвийн үндэсний цаг агаарын мэдээллийн газрын цаг уурч Алекс Леймерс хэлжээ.

Халалт нь хамгийн их аюул дагуулсан цаг агаарын үзэгдэл бөгөөд амь насанд учруулах эрсдэл нь хамгийн өндөр байдаг. Тиймээс ч Чикаго-гоос Нью-Йорк хүртэл иргэд сэрүүцүүлэх байр хайн ирж байна. Дулааны хэм 37.8 болох үед Вашингтонд баримал болон музей үзэж явсан жуулчид томоохон дэлгүүрүүдэд хоргодох болжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.