Увс нууранд амарч байсан амрагчид живжээ
Увс аймгийн Давст сумын Хандгайт баг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т Увс нууранд дөрвөн хүн сэлж байгаад нэг нь живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харьяат, 37 настай, эрэгтэй иргэн О живж амиа алдсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Өндөр эрэг гэдэг газар, тус аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харъяат, 21 настай, эрэгтэй, иргэн М нь Дэлгэр мөрний усанд живжээ.

Ийнхүү аялж зугаалж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэлж чадахгүй бол усанд сэлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулав.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • загасны торноос болгоомжил 2019-07-22 04:31:47
    орчны үзлэг, шалгалт сайн хийж байгаарай хүмүүсээ, байгаль хамгаалагчидаа, цагдаа нараа... Загасны тор байж магад шүү, элдэв хулгайн анчдын... орооцолдож үхнэ.
  • йыб 2019-07-22 04:12:53
    Үхэрнүүд юм даа