Хишиг Арвин Индустриал ХХК комисс хүлээж аваагүй байрыг түрээсэлснээс үүдэн хүний амь эрсэдсэн үү
 Шинээр баригдсан барилга байгууламжийг Улсын комисс ажиллаж хүлээн авснаар үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хишиг Арвин Индустриал ХХК-ийнхан өөрсдийн барьсан барилгаа Улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр иргэдэд түрээсэлжээ. Тодруулбал, СХД-ийн 18 дугаар хороонд байрлах 51-ийн А, Б  гэх хаягтай тус хороонд бүртгэлгүй, комисс ажиллаагүй байрыг Хишиг Арвин Индустриал ХХК-ийнхан ажилчиддаа түрээсэлдэг байна.

Гэтэл Хишиг Арвин Индустриал ХХК-ийнхны энэхүү хариуцлагагүй үйлдлээс үүдэн нэгэн өрхийн тэргүүн, бяцхан охин аав, тэр нэгэн бүсгүй халамжит хань хорвоог орхилоо.

Энэ тухай эргэн сануулъя!!

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр иргэн Б.Болороо өөрийн нөхрөө алга болсон тухай болон боломжит бүх газраас хайж байгаа тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байв. Гэтэл улсын баяр наадмын өмнөхөн түүний нөхөр харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн юм.  Түүний нөхөр нь өөрийн хариуцаж байсан объект буюу Хишиг Арвин Индустриал ХХК-ийн ажилчдын түрээслэн амьдардаг байрны хонгилд амь насаа алдсан байсныг цагдаагийн байгууллага олж илрүүлсэн байдаг. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.

Харин үүнээс өмнө хариуцлага асуух шаардлагатай хэд хэдэн зүйл байгаа юм.

-Хишиг Арвин Индустриал ХХК-ийн охин компани Хишиг арвин харуул хамгаалалтын компанид ажиллаж байсан ажилтан талийгаач А-г ажлын байран дээрээсээ алга болсон. Гэтэл тус компанийнхан хариуцдаг объектоо шалгалгүйгээр талийгаач А-гийн эхнэр Б.Болороо руу өнгөрсөн сарын 20-нд залгаж "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа” хэмээн мэдэгдсэн байгаа юм.

Харин цагдаагийн байгууллага долдугаар сарын 8-ны өглөөний 8:38 цагт Хишиг Арвин Индустриал ХХК-ийн барьсан, комисс хүлээж аваагүй, нэг  үгээр ашиглалтын шаардлага хангаагүй байрны цахилгаан шатны хөндийгөөс талийгаач А-г олсон байдаг.

Гэтэл 20 шахам хоногийн хугацаанд Хишиг арвин ХХК-ийн хамгаалалтын албаныхан хариуцаж байгаа объектынхоо цахилгаан шатны хөндийг ганц ч удаа шалгаагүй байгаа нь анхаарал татаж байна.

Мөн нэгэнт тухайн байранд улсын комисс хүлээж аваагүй учраас  тухайн байрыг СӨХ гэх мэт албан ёсны харьяаллын байгууллага хариуцдаггүй. Хэрэв тухайн байр хууль журмын дагуу ашиглалтад орсон бол тухайн байрны лифтийг мэргэжлийн хүн хариуцах ёстой. Гэтэл Хишиг Арвин Индустриал ХХК улсын комисст өгөөгүй байрандаа иргэдийг байлгаснаас үүдэн бүхэл бүтэн хүний амь хохирчихлоо.

Комисс хүлээж аваагүй байранд иргэдийг амьдруулсан компани, үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнөөдрийг хүрсэн дүүрэг хорооны мэргэжлийн байгууллагууд, хариуцсан объектоо хангалттай хэмжээнд хянаж шалгаагүй хамгаалалтын алба гээд хариуцлага асуух, хариуцлага тооцох хангалттай баримт байгааг хуулийнхан хяналтандаа авах биз ээ.

Юун түрүүн шүүх цагдаагийнхан Хишиг Арвин Индустриал ХХК-ийн Улсын комисс ажиллаагүй байранд анхаарал хандуулах нь зүйн ёсных биз ээ
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baatar 2019-07-27 19:58:33
    Компанид ямар хамаа бнаа. Хамт архи ууж байгаад нэгийгээ алсан байж магадгүй
  • Зочин 2019-07-24 03:15:32
    Хяналтын байгуулга ажилаа хийгээч
  • Zochin 2019-07-23 01:31:25
    Bas l Garangaibaatar gj garamgai hulgaichiin zevsheerelgui herenge bn shde.
  • Ьь 2019-07-22 16:56:14
    Энэ компани ямар ч байсан хариуцлага хулээх естой шуу
  • Зочин 2019-07-22 16:10:23
    Санаатай цаашаа харуулсан байх оо. Авгай нь асуугаад сураглаад байхад ажлынхан нь хайхгүй байна гэдэг тун сэжигтэй.
  • zochin 2019-07-22 11:30:02
    Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавихгүй юу хийж байсан юм бэ. Авлигчдаар дүүрсэн ажил хийдэггүй энэ байгууллагыг татан буулгаач ээ Ерөнхий сайдаа
  • зочин 2019-07-22 02:05:47
    МХГ-ын нийслэлийн барилга техникийн хяналтын улсын байцаагч нарын хариуцлага туйлын хангалтгүй зөвхөн өөрийн хариуцсан гэх нэрээр дүүрэг хариуцаад л байдаг
  • эх орон ч 2019-07-22 01:17:43
    мэрэгжлийн хяналт нэртэй ажил хийж чаддаггүй байгуулагыг тарааж чиглэлийн мэрэгжлийн яамд газарт нь шилжүүлж тараах хэрэгтэй