Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140-өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан 9 цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагджээ.

Мөн 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, 6 цэцэрлэгт 9 гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй.

Тэгвэл өнөөдрөөс эхэлж цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна.

            Цахим бүртгэл:
  • 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  • Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.
Цахим элсэлт:
  • Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
  • Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ:

Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдах;
  • Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд;
  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.