Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх цахим бүртгэл эхэллээ
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах зорилгоор баталсан билээ.

Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг мөн шинээр баталсан юм.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр ч нээлттэй явуулна.

Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаанд багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.
Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд  http://nosk.ub.gov.mn/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-25 15:57:28
    Бүртгэл дууссаны дараа хэзээ хариу нь гарч эзэд нь байрандаа орох юм бэ
  •  2019-07-22 01:03:02
    http://nosk.ub.gov.mn дээр бүртгэх юм юу ч алгаа даа. яах гэж худллаа мэдээлэл бичдэг юм. энэ чинь ээ