Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Долоо хоногийн ажлын өдөр мягмар гарагт эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт ямар онцлох үйл явлдууд өрнөсөн талаар тоймлон хүргэе 
 
Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал өргөн мэдүүллээ
 
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг мягмар гарагт УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хугацааг тогтоох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар тус тус хэлэлцэн баталлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-нийг хүртэл сунгасан юм.
 
Мөн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэх зөвшилцөх ажлын хэсэг байгуулах тогтоолыг батлав. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахалж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх орлогч даргаар ажиллах юм. 
 
Түрээсийн орон сууцны бүртгэлийн талаар мэдээлэл өглөө 
 
"Буянт-Ухаа II" хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22 буюу ирэх даваа гарагаас буюу маргаашнаас эхлэн бүртгэх бүртгэх болсон талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Уг ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци хийх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 05 хүртэл үргэлжлэх юм.  Бүртгэл nosk.ub.gov.mn цахим хаягаар явагдана.
Бүртгэлийн дараа орон сууцны сонгон шалгаруулах комисс, орон сууцны зөвлөл хамтран хуралдаж, түрээслэгчдийг сонгож шийдвэрлэх юм байна.
 
"Буянт-Ухаа II" хорооллын 972 орон сууцны
 
• 30 хувийг энгийн түрээслэгчдэд
• 30 хувийг таван жилийн хугацаатай түрээслээд өмчлөх иргэдэд
• 40 хувийг газар чөлөөлсөн иргэдэд олгоно.
 
Өрөөний сонголт:
 
• 68.59 мкв 3 өрөө
• 39.30 мкв 2 өрөө
• 49.23 мкв 2 өрөө
 
Хэн хамрагдах вэ?
 
• Ахмад настан
• Төрийн албан хаагч
• Залуу гэр бүл
• Өрх толгойлсон эцэг эх
• Хувийн байгууллагад ажиллагсад
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
• Гачигдалтай иргэн 
• Ажил олгогч
 
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аварга болж, дээд амжилтаа шинэчлэв
 
Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ-нд манай улсаас 107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцсон. Тэрбээр хэвтээ шахалтаас 247 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Казахстаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.