Д.Эрдэнэ-Очир дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байр эзлэв
Дуурийн дуучид дэлхийд гайхуулсаар Дуурийн өлгий нутаг болсон Итали улсад дэлхийн дуурийн дуучид шилдгээ энэ сарын 17-20 ны өдрүүдэд шалгаруулсан байна. Concorso Internazionale Francesco Paolo Neglia Олон улсын дуурийн дуулаачдын энэхүү уралдаанд  УДБЭТ-ын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож гуравдугаар байр эзэлжээ. Д.Эрдэнэ-Очир нь уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулсан байна.

 Д.Эрдэнэ-Очир нь өнөөдөр УДБЭТ-ЫН тёнор хоолойны драматик дүрүүдийг ганцаараа үүрч яваа хүчтэй хоолойтой дуучин юм. Тэр Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг манай чадварлаг дуучдын нэг юм.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emegtei dyyriin hychtei hooloitoi dyychi 2019-07-22 06:55:31
    manai dyyriin eregtei dyychid agyy syy!!!ta naraaraa baharhaj baina;odoo emegtei dyychid mas ikhe heregtei!
  • багш  2019-07-21 12:50:15
    Баяр хүргэе OK Ok Ok