ОХУ-ыг цөмийн хүчний гэрээнд эргэн нэгдэхийг санууллаа
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг BBC-д өгсөн ярилцлагадаа "ОХУ Дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээгээ сөрдөх ёстой" хэмээн онцолсон байна.

Ноён Столтенберг "Хэрэв ОХУ наймдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд энэхүү гэрээ хэлэлцээрийг  мөрдөхөөс татгалзвал хариу хамгаалах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Биддэлхий ертөнцийн төлөө бас Оросын дараагийн пуужингуудын эсрэг бэлтгэлтэй байх болно" гэж мөн хэлжээ.

1987 онд байгуулсан хэлэлцээр ёсоор АНУ боло ЗХУ хооронд богино болон дундын зайн тусгалтай пуужинг чандлан хорих заалт багтсан байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёрдугаар сард байгуулсан Дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээнд заасан хүчинтэй хугацааг ОХУ зөрчсөн хэмээн буруутгаад, цаашид байдал дордвол хэлэлцээрийг түдгэлзүүлнэ гэж мэдэгдсэн юм.

ОХУ энэхүү буруутгалыг няцаасан ч удалгүй хүлээсэн үүргээсээ хойш суусан юм. Түүнчлэн тус улс зэвсгийн шинэ систем хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгагаа зарласан билээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdene 2019-07-25 14:25:36
    Ийм худал мэдээлэл ямар зорилгоор гаргаж байгаа юм бол. АНУ шалтаг тооцон эхлэж гэрээнээс эхлэж гарсан. Саяхан ОХУ бас гэрээнээс гарсан. Бүгд үүнийг мэднэ шүү
  • DR. PRADHAN 2019-07-20 18:04:41
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM