
Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна. “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой юм.
Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан. Тэгвэл энэ жил хоёр өдөр хийнэ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг ММСУХ -ны сумын салбар холбоод долдугаар сарын 5-7-нд сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах, “Адуучин” тэмцээн, морьтны жагсаалаа зохион байгуулж тэндээсээ сайхан хос морьтноо тодруулна.
“ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН “ИХ ХУРД 8” МОНГОЛ ТУУРГАТНЫ МОРЬТНЫ ӨВ СОЁЛ НААДАМ”ЫН ХӨТӨЛБӨР
2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр. Бямба гариг
08:00-10:30 Азарганы уралдаан
11:30-13:45 Нээлт /тусгай хөтөлбөрөөр/
13:00-15:30 ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилмэл хүлгийн уралдаан
14:00-15:00 Циркийн үзүүлбэр
15:30-16:30 “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн
16:30-17:30 “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан
2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр. Ням гариг
08:00-10:30 Их насны морьдын уралдаан
10:30-12-30 “Айраг” фестиваль
13:30-14:00 “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
13:00-15:00 “Жороо морины”уралдаан
13:00-16:00 “Адуучин” тэмцээн
17:00-16:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор-унага, Эрдэнийн Очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа
18:00-18:20 Хаалт
С.Тайшир