Аминишики зодог тайлахаар болжээ
Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Д.Энхбат нартай зэрэгцэн гарч ирсэн японы бөх бол Аминишики юм. Тэрээр манай экс ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж, гэмтлийн улмаас "жонидан" зиндаа хүртэл уруудсан Тэрүнофүжи Н.Ган-Эрдэнэ нартай нэгэн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа базаадаг байв. Нэг хэсэг ёкозүна, озэки нарын "эрлэг" гэгддэг байсан ч хоёр өвдөгнийх нь бэртэл амжилтыг нь уруу татсан юм. Үүнээс болж, амжилт нь огцом уруудан жюүрёо зиндаанд сүүлийн гурван жил барилдлаа. Энэ сарын башёд 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чадахгүй бол макүшита зиндаа руу унах аюулд орсон тэрээр хоёр дахь өдрийн барилдаанд Рюүкотой барилдахдаа баруун өвдөгний гэмтлээ сэдрээж, тэмцээнийг орхив.

Өөрөө эргэн ирэх зорилготой байсан боловч яах ч арга байсангүй. Хэрвээ 23 жил барилдсан ахмад бөх зодог тайлалгүй "макүшита" зиндаанд барилдсан бол 20 жилийн дараа тухайн зиндаанд зодоглох байсан аж. Монгол бөхийн мэх хийж, сонирхогч болон шүүгч нарыг шуугиулдаг байсан түүний зорилгыг ийнхүү гэмтэл зогсоов. Шүүгч нар түүний барилдааныг шүүхэд хүндрэлтэй, юу хийж байгаа нь мэдэгддэггүй гэж ярьдаг аж.

Аминишики өдгөө 40 нас долоон сартай бөгөөд энэ нь манай бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын дараа орох рекорд бол Жюүрёо, дээд зиндаанд нийт 117 башё баилдсан нь агуу озэки Кайотай зэрэгцэх юм. Тэрээр нийт 12 удаа уран, дайчин, гарамгай барилдааны шагналуудыг хүртсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN.LT.COL 2019-07-20 18:02:30
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • лүл 2019-07-20 09:19:34
    уран барилдаант аминишики