Рубик шоо эвлүүлдэг алгоритм бүтээжээ
Эрдэмтэн судлаачид саяхан AI-алгоритмыг боловсруулсан байна. Энэ нь рубик шоог нэг секундийн дотор маш хурдтай эвлүүлдэг ба хүнийг бодвол аливаа зүйлсийн томъёог түргэн шуурхай гаргадаг ажээ.

Энэ алгоритм нь бодох, учир шалтгаан олох, төлөвлөх, шийдвэр гаргах чадвартай юм. Калифорнийн их сургуулийн компьютерийн эрдэмтэд, математикийн мэргэжилтнүүдийн боловсруулсан шоог нэг секундэд эвлүүлдэг алгоритм нь хүмүүсээс домайн мэдлэг аль эсвэл тоглоомыг тоглох арга техник шаардахгүй хэмээн "Nature Machine Intellegence" сэтгүүлд нийтэлжээ. "Хиймэл оюун ухаан нь дэлхийн шилдэг шатрын тоглоомыг бүтээсэн ба тоглогчдыг ч ялж чаддаг. Гэхдээ рубик шоотой адил зарим хүнд хэцүү тоглоомыг компьютер шийдэж болохгүй тул бид AI-алгоритмыг бүтээсэн" хэмээн Калифорнийн их сургуулийн профессор Пиэр Балди хэлсэн юм.

Мөн шоо нь хүнээс илүү их хийсвэрлэл, математик сэтгэлгээ шаарддаг тул эвлүүлэхийн тулд илүү гүн гүнзгий сэтгэдэг байх хэрэгтэй. Иймд төлөвлөдөг, шийдвэр гаргах чадвартай алгоритм бүтээсэн гэв. Судлаачид хиймэл оюун ухаан /AI/ түүний хөдөлгөөн, арга барилаа хэрхэн өөрчилж даалгавар биелүүлэхийг илүү сонирхож байгаа аж. Тэдний үзэж байгаагаар, энэ төслийн эцсийн зорилго нь дараагийн үеийн AI системийг бий болгох явдал юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.