Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 19 ашигтай загварт гэрчилгээ олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 234 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 44 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 169 бүтээлд патент олгосны 97 нь шинэ бүтээлийнх, 72 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 6 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 бүтээлд шинээр патент олгосны 25 нь шинэ бүтээлийнх, 26 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзвэл, 37 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 34 нь хими, төмөрлөг, 11 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 18 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний хагас жилд 129 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 90 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 6 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 19 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний хагас жилд 2550 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1317 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1694 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 464 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин 2019 оны 6 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 238 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний хагас жилд 530 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 6 дугаар сард 51 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.